Архангай аймгийн баяр наадамд долдугаар сарын 9,10-нд болж өнгөрлөө. 256 бөхийн барилдаанд Хашаат сумын харьяат аймгийн заан Балжиннямын Мөнх-Эрдэнэ түрүүлж аймгийн арслан цолонд хүрлээ. Цэнхэр сумын харьяат Бямбаагийн Баатарсүрэн үзүүрлэж аймгийн заан цолонд хүрэв. Их шөвөгт үлдсэн Цэнхэр сумын харьяат аймгийн начин Цэнд-Аюушийн Цогт-Эрдэнэ, Чулуут сумын заан Пэрлийн Жавхлантөгс нар аймгийн харцага цолонд хүрчээ. Батцэнгэл сумын Х.Эрдэнэ-Очир, Хангай сумын Б.Мөнхтулга, Чулуут сумын Л.Бат-Амгалан, Тарит сумын заан О.Барбаатар нар аймгийн начин цолонд хүрэв.