Бээжингийн олимпийн нэгэн бэлгэдэл болсон “Шувууны үүр” цэнгэлдэхийн архитектор Ай Вэй Вэйн блогийг Хятадын эрх баригчид байнга хянаж шалгаж байсан бөгөөд 2009 оны тавдугаар сард хаах хүртэл 10 мянга гаруй уншигч зочилдог байжээ. Зураач өөрийгөө энх тунх, өвдөж зовсон зүйл байхгүй, санаа зоволтгүй хэмээн эхнэрээ тайтгаруулсан гэнэ. Лью Цинь бүсгүйн ярьж буйгаар уулзалт маш товчхон болсон бөгөөд тэдэнтэй хамт албаны хэд хэдэн хүн байлцаж, яриаг нь тэмдэглэж байсан тул айсандаа их зүйл ярьж чадаагүй гэжээ. Харин уулзалтын талаар хэвлэлийнхэнд мэдээлэхгүй байхыг зураачийн гэр бүлийнхэнд сануулсан байна. Тус улсын Гадаад хэргийн сайд Ай Вэй Вэйн хэрэг хүний эрхийн асуудалтай ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн юм.
Хятадын тэрс үзэлтэнг эхнэртэй нь уулзуулжээ
Хятадын тэрс үзэлтэн, зураач Ай Вэй Вэйг Хятадын эрх баригчид эдийн засгийн гэмт хэрэгт буруутган, баривчлан хорьж байгаа билээ. Түүнийг 40 хоног баривчилж, байцаасны эцэст гэр бүлийнхэнтэйгээ холбоо барихыг зөвшөөрчээ. Ай ВэйВэйн эгч Гао Гө түүнийг эхнэртэйгээ холбоо барьж, энх тунх байгаагаа мэдэгдсэн хэмээн “BBC”-д мэдээлжээ. Хүний эрхийг уландаа гишгэсэн Хятадын Засгийн газрын бодлогыг Ай Вэй Вэй шүүмжлэн, ард иргэдийн дуу хоолой болж, уран бүтээлээрээ үүнийгээ илэрхийлж байжээ. Өнгөрсөн ням гаригт зураачийн гэрт цагдаа нар ирж, эхнэр Лью Циньг нөхөртэй нь уулзуулахаар авч явсан байна. Бүсгүйг цагдаагийн газар аваачсны дараа нөхөртэй нь түр уулзуулахаар өөр тийш аваачсан ажээ. Лью Циньд нөхөртэй нь уулзуулсан газрын талаар хэн ч дурьдаагүй бөгөөд Ай Вэй Вэйг хорьж байгаа газар гэдэгт бүсгүй итгэхгүй байгаа гэнэ.
Н.Энх