Жоко Видодо (зүүнээс), Прабово Субьянто.Фото: Beawiharta Beawiharta / Reuters
Индонезийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтын дараа хоёр нэр дэвшигч хоёулаа ялалт байгуулсан гэж мэдэгдлээ. Дээрх мэдэгдлүүдийг чөлөөнд байгаа генерал Прабово Субьянто ба Жакарта хотын захирагч Жоко Видодо нар хийсэн талаар Reuters дамжуулжээ. Тэд экзит-поллын мэдээнд үндэслэн мэдэгдлүүдээ гаргасан байна.
Видодо ялсан байгаа бололтой. Kompas сонин, Стратегийн болон олон улсын судалгааны төв (CSIS), Saiful Mujani Research and Consulting (SMRC) компанийн явуулсан судалгаануудад Видодо өрсөлдөгчөөсөө хэдэн хувиар түрүүлснийг харуулж байна. Дөрөвдүгээр сард сонгуулийн эхний шатанд тэдний явуулсан судалгаа таарсан.
Сонгуулийн дүнг албан ёсоор хоёр долоо хоногийн дараа зарлах юм. Шинэ ерөнхийлөгч аравдугаар сарын 1-нд ажилдаа орох ёстой.
“Агуу Индонезийн төлөөх хөдөлгөөн” намын лидер 62 настай Субьянто нь бүхий л талаараа авторитатор лидер Сухартогийн (1967 – 1998 онуудад ерөнхийлөгч байв) бүлэгт ойр. Тэрээр хатуу дэг журам шаардсан хүмүүсийн дэмжлэгтэй бөгөөд бас дээр нь талийгаач дарангуйлагчийн хүргэн юм. Түүний өрсөлдөгч 53 настай Видодог улс төр, эдийн засгийн шинэчлэлийг хүссэн хүмүүс дэмждэг, өөрөө ч сайн бизнесмен байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР