Украинд юу болов (VII.10)

Хуучирсан мэдээ: 2014.07.11-нд нийтлэгдсэн

Украинд юу болов (VII.10)

Өнгөрсөн хоногуудад Украины цэргийн 50 орчим хүн амь үрэгдсэн гэж ЛАУ-ын тэргүүн Валерий Болотов мэдэгдлээ.

 

Металлист тосгоны ойролцоох нэвтрэн өнгөрүүлэх цэгт. Фото: ИТАР-ТАСС/Станислав Красильников

 

  • Дээд радын энэ чуулганаар Үндсэн хуулийг батлах ёстой гэж Украины ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Геннадий Зубко хэлжээ.

 

  • Донецк, Луганск мужуудын цагдаагийн ажилтнуудыг аттестатчилах бөгөөд тэдний бүрэлдэхүүнийг 80 орчим хувиар  шинэчлэнэ гэж Дотоод хэргийн сайд Арсен Аваков Facebook дэх хуудсандаа бичсэн байна.

 

  • Сайн дурын цэргийнхэн Северск хотыг шөнө орхин ухарчээ. Өглөөнөөс эхлэн Карловкад байлдаан үргэлжилж, хоёр Украины танк шатаж байна гэж Донецкийн Батлан хамгаалахын сайд Игорь Стрелков мэдээлэв.

 

Владимир Путин, Франсуа Олланд. Архив ИТАР-ТАСС/Станислав Красильников

 

  • Оросын ерөнхийлөгч Владимир Путин, ХБНГУ-ын холбооны канцлер Ангела Меркель,Францын ерөнхийлөгч  Франсуа Олланд нар Украинд гал зогсоох дэглэмийг сэргээх шаардлагатайг утсаар ярилцахдаа ярилцсан байна. Тэд хүчний ажиллагааны үргэлжлэл, мөн дүрвэгсдийн тоо эрс өсч байгаа зэрэгтэйгээр холбогдуулан саналаа солилцсон байна.

 

  • Киев Украины зүүн хэсгийн байдлыг товхинуулахын тулд “хэнтэй ч хаана ч” хэлэлцээр хийхэд бэлэн гэж мэдэгдэв. Энэ тухай хэвлэлийн бага хурал дээр Гадаад хэргийн сайд Павел Климкин хэлэв.

 

Украины Дотоод хэргийн яам зүүн хязгаарт хүчний ажиллагааг нэг сарын дотор дуусгана гэж үзэж байна.

 

  • Хүчний ажиллагааны төвөөс мэдээлснээр Донецк, Луганскт байдал ихээхэн хурцадмал байгаа гэнэ. Журамт цэргийнхэн цэргийн хөдөлгөөний  замуудад тэсрэх төхөөрөмж тавьж байна. Тухайлбал замын нэгэн тэсрэх төхөөрөмж армийн хуягт машиныг дэлбэлсэн ба хоёр цэрэг энэ үеэр амь үрэгдэж, зургаа нь шархадсан байна.

 

  • Шөнө Муратово суурины ойролцоо хүчнийхний ачааны машины буудах үеэр нэг цэрэг амиа алдав Гурав нь шархадсан байна.

 

  • Зүүн хязгаарын байлдааны ажиллагааны үеэр 173 цэрэг амь үрэгдэж, 446 нь шархадсан гэж хүчний ажиллагааны штабаас мэдээлэв.

 

  • Украины иргэн Надежда Савченко гэдэг эмэгтэй Луганскийн орчим Оросын сэтгүүлчид алагдсан галыг агаараас чиглүүлэн заасан хэргээр Воронежийн урьдчилан хорих төвд хоригдож байна. Тэрээр дүрвэгсдийн хамт Орост орж ирээд ямар нэгэн бичиг баримтгүй байгаад баригджээ.

 

  • Украины Засгийн газар дараагийн долоо хоногт тус оронд хийгдэж байгаагүй “өргөн цар хүрээтэй хувьчлалт” явуулах  хуулийн төслийг хэлэлцэнэ. Хөдөө аж ахуйн чуулга уулзалт дээр  энэ тухай ерөнхий сайд Арсений Яценюк хэлжээ.

 

  • Журамт цэргийнхэн Донецкийн хамгаалалтыг бэхжүүлж байгааг мэдээлж байна.

 

  • Украины дүрвэгсдийн тоо түр саатан өнгөрөх цэгүүдэд 20 мянган хүн болжээ.

 

  • Донецк, Луганск мужуудад хүчний ажиллагаа явуулах үеэр 478 энгийн иргэд амиа алдсаны дотор 30 эмэгтэй, долоон хүүхэд байна гэж Украины эрүүл мэндийн яамны орлогч сайд Василий Лазоришинец мэдэгджээ. Мөн 1392 хүн шархадсан байна. Одоо эмнэлэгт 279 хүн эмчлүүлж байгаа ажээ.

Донецк. Фото: Dominique Faget / AFP

 

  • Өөрийгөө тунхагласан Донецк ард улсын эрх баригчид Донецк хотын зарим районы  энгийн иргэдийг нүүлгэхээр шийдсэн байна. Бараг зуугаад мянган хүмүүс Орост очихоор хүсч байгаа ба тэднийг нүүлгэх ажиллагааг сайн дурын үндсэн дээр явуулна гэж ДАУ-ын ерөнхий сайд Александр Бородай мэдээлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж