Хүний эрхийн байгууллагууд хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн байгууллагууд хуралдана

Швейцарийн Женев хотноо маргааш эхлэх Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Олон улсын зохицуулах хорооны XXIV хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн Ж.Дашдорж нар оролцохоор Женевийг зорилоо. ICC буюу Хүний эрхийн үндэсний байгууллагуудын олон улсын зохицуулах хорооны ээлжит хуралдаан 2011 оны тавдугаар сарын 17-19  хүртэл үргэлжлэх аж. Тус хуралдаанаар урьд жилийн хуралдааны тайлангийн биелэлттэй танилцахаас гадна Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын тулгамдаж буй асуудал, бүс нутгийн механизм, анхаарал татсан асуудлууд зэрэг сэдвээр илтгэл тавьж, ICC–ын стратеги зорилтуудыг тодорхойлох юм байна. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Олон улсын зохицуулах хороо нь дэлхийн улс орнуудын Хүний эрхийн үндэсний байгууллагуудыг Парисын зарчимд нийцсэн эсэхээр нь үнэлж, "А", "В", "С"  статусаар магадлан итгэмжлэл олгодог эрх бүхий байгууллага. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь 2003, 2008 онуудад тус тус дээрх хороогоор магадлан итгэмжлүүлж, "А" статус авсан аж. Энэ нь тус комисс Парисын зарчимд бүрэн нийцсэнийг илтгээд зогсохгүй, НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд мэдэгдэл, илтгэл, бодлогын баримт бичиг илгээх боломж бүрдэж байгаа юм.
 

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж