Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд автобусны буудлын ойролцоо хоёр хүнийг хутгалж, амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарсан билээ. Гэмт этгээдийг илрүүлэхээр Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс хамтран ажиллаж байна. Уг хэрэгт нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьж байгаа аж. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул албаныхан дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байна. Эх сурвалжийн мэдээллээр талийгаачтай хамт архи уусан хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авчээ.
С.Сүрэн