Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Яао гомдол гаргажээ

Хятадын алдарт сагсан бөмбөгч Яао Мин төрөлх улсынхаа спортын хэрэглэл үйлдвэрлэдэг нэгэн байгууллагын эсрэг зарга үүсгэж, шүүхэд хандсан гэж эх сурвалж мэдээлсэн байна. Тэрбээр өөрийн нэр болон логог хууль бусаар ашигласан гэж үзэж байгаа аж. “Хьюстон Рокетс”-ийн төвийн тоглогчийн нэрийг Ухан хотын Юнхе Шаркс спортын хувцас, хэрэглэл үйлдвэрлэгч компани хууль бусаар ашигласан учир NBA-ын өнөө цагийн хамгийн өндөр тоглогч зарга үүсгэсэн байна. Тус компани өөрийн бүтээгдэхүүн буюу пүүзэн дээр “Яао Миний эрин” гэж бичсэн нь асуудал үүсгээд байгаа юм. Энэ хэргийг Хэбэй мужийн Ухан хотын хууль хяналтын газар шалгаж байгаа аж.

Яаогийн хувьд алдарт Reebok брэндтэй хамтран ажилладаг бөгөөд тус байгууллагын зохиогчийн эрхийг зөрчсөн асуудал Хятад улс даяар маш их байдаг юм. Дан спортын хувцас, хэрэглэл үйлдвэрлэл ч бус хөгжим, компьютерийн програм хангамж, бүр эмийн худалдаанд алдарт тоглогчийн нэрийг зөвшөөрөлгүй ашиглах үзэгдэл элбэг. “Мин гүрэн” хочит алдарт төвийн тоглогч сүүлийн жилүүдэд гэмтлийн улмаас талбайд бараг гараагүй бөгөөд ирэх улирлаас тоглох эсэх нь одоогоор тодохойгүй байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж