Зам, тээврийн салбарынхан төрийн дээд одон медалиар шагнагдлаа

Хуучирсан мэдээ: 2014.07.10-нд нийтлэгдсэн

Зам, тээврийн салбарынхан төрийн дээд одон медалиар шагнагдлаа

Тулгар төрийн их ой, Их Монгол Улсын 808 жил, Үндэсний их баяр наадмын уухайн түрлэг эхэлж, Монгол орны дөрвөн зүг найман зовхист монгол түмэн наадам цэнгэлд умбаж буй энэ мөчид Зам, тээврийн салбарт хөдөлмөр бүтээлээрээ шалгарсан эрхэм хүмүүст Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар өнөөдөр төрийн өндөр дээд цол, одон медаль гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар,

-Зам, тээврийн яамны Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Жулдызбайгийн Хуандаг, УБТЗ-ийн Вагон ашиглалт депогийн шурган үзэгч, засварчин Баяны Туул, УБТЗ-ын Сайншанд татах хэсгийн илчит тэрэгний машинч Юубилээгийн Ганболд, МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн багш нисэгч Дамбаравжаагийн Оюунболд нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор,

-ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ёндонгийн Манлайбаяр, Төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн Цэрэн-Очирын Энхбаяр, УБТЗ-ын Барилга үйлдвэрлэлийн нэгдлийн өндөр настан Шагдарсүрэнгийн Төмөр, ЗТЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын бичээч Зэвэгийн Хандсүрэн, Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төслийн зохицуулагч Дэмбэрэлийн Энхбаатар, ИНЕГ-ын “Чингис хаан” ОУНБ-ын Мэдээлэл, технологийн албаны дарга Пагвын Бадамдорж, ИНЕГ-ын Үйлчилгээний албаны шатахуун тээврийн жолооч Дэмчигийн Батцэнгэл, ИНЕГ-ын Агаарын хөдөлгөөний үйлчилгээний албаны Аюулгүй ажиллагааны мэргэжилтэн Гомбын Насанжаргал, ИНЕГ-ын Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн эдийн засагч Сундуйн Нямсүрэн нарыг Алтангадас одонгоор,

-ЗТЯ-ны Төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Төмөртогоогийн Мөнхцэцэг, МТЗ ТӨХК-ийн вагоны ахлах инженер Бизъяагийн Баатар, МТЗ ТӨХК-ийн Инженер техникийн хэлтсийн дарга Дашцэрэнгийн Нямлхагва нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагналаа. 

Эх сурвалж: mrt.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж