Украины хэрэг явдал (VII.9)

Хуучирсан мэдээ: 2014.07.10-нд нийтлэгдсэн

Украины хэрэг явдал (VII.9)

Фото: Глеб Гаранич / Reuters

 

Луганскийн ойролцоох Мирны тосгоныг Украины арми “Град” гэх бөөнөөр галлах төхөөрөмжөөс бууджээ.

 

"Новороссия» агентлаг гэрч нарын ярианаас ишлэн Мариуполийн замаар Украины армийн хуягт техникийн цуваа Донецкийн зүг явж буйг мэдээлэв.

 

Өөрийгөө тунхагласан Донецк ард улсын цэргийн лидерүүдийн хооронд зөрчилдөөнтэй байгааг мэдээлж байна.

 

Цэрэг улс төрийн төвийн мэдээний дагуу Украины нисэх хүчин  Луганскийн нисэх буудлын зүг давшиж байсан ардын журамт цэргийн хоёр танк, нэг “Град” төхөөрөмжийг устгажээ. Цэргийнхний хяналтад байгаа уг нисэх буудлыг босогчид хоёр талаас нь довтлон буудаж байна. 

 

Луганск мужид нэгэн эксваторыг   зэвсэгт хүмүүс аван  Попаснянскийн районы Белогоровка тосгонд нуувч ухаж байна.

 

Сайн дурынхан өдрийн дотор  500 хүнээр нэмэгдэв.

 

"Должанский» хилийн нэвтрэн өнгөрүүлэх цэг. Фото: dpsu.gov.ua

 

Укран Оросын хилийн "Должанский» нэвтрэн өнгөрүүлэх цэгийг хэдэн өдөр дараалан буудсаны улмаас дэд бүтэц нь бүрэн устсан байна.

 

Славянск хотын зөвлөлийн нарийн бичгийн даргад Радикал намын лидер Олег Ляшка халдан дарамталсныг Донецк мужийн захирагч Сергей Тарута буруутгав. “Зарим депутатууд хүмүүсийн зовлонгоор пиар хийж байна” хэмээн тэр хэлжээ.

 

Семеновка тосгон. Фото: Евгений Савилов / AFP

 

Цэргийн ажиллагаанд амь үрэгдэгсдийн ар гэрт 609 мянган гривений (1,7 сая рубль) нөхвөр өгөхөөр шийджээ.

 

Цэргийнхнийэзэлсэн хотуудын албан тушаалтнуудыг сайн дурынханд тусласан эсэхийг  шалгана.

 

Славянскт байгаа цэргийнхэн. Фото: Сергей Бобок / AFP

 

"Киев-1» сумангийн цэргийнхнийг Славянскийг чөлөөлсний төлөө одон медалиар шагнажээ.

 

Дотоод хэргийн сайд Арсен Аваков  хүчнийхэн Донецкаас хориод км-ын зайд очсон ба өөрийгөө хамгаалах хүчнийхнийг “хөөхөд” бэлэн гэлээ.

 

Горловка (Донецк муж) тосгоны Улсын нөөцийн комбинатыг зэвсэгт хүмүүс эзлэн хэдэн тонн кобальт, арав гаруй кг килограмм индий, цирконий, ниобий бодисуудыг авч явжээ.

 

Зүүн өмнөдийн нэгдсэн арми  нь хилийн орчим тулалдаж байгааг мэдээлэв. Украины хилчид хилийн боомтуудад халдаж байгаа тухай мэдээлж байна.

 

Славянскт. Фото: Глеб Гаранич / Reuters

 

Славянск, Краматорскийн ойролцоох бөөнөөр булшилсан булш нь өвчин дэгдээх магадлалтай байгаа гэж Украины Ариун цэврийн албанаас мэдээлжээ. “Бараг 1500 орчим хөлсний цэргийнхнийг бөөнөөр булшилсан тухай” өмнө нь  хэвлэлээр мэдээлсэн байв. Цэргийнхэн хохиролоо нуухын тулд цогцсуудыг нуурт хаяж байгаа тухай сайн дурынхан хэлж байлаа.

 

Донбассыг сэргээн босгод найман тэрбум гривен хэрэгтэй. Хаанаас мөнгө авахаа бодох хэрэгтэй боллоо. Доноруудад л хандана гэж ерөнхий сайд Арсений Яценюк хэлжээ.

 

Украины ерөнхийлөгч асан Виктор Янукович гэр бүлийн хүрээнд өөрийн 64 насны ойг тэмдэглэж байна.

 

 

Европын холбооны 28 орны элчин нар цугларан Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний жагсаалтдаа 11 хүнийг шинээр нэмэхээр шийдэв. Тэдний данс Европт илэрвэл битүүмжлэх юм. Одоогоор Европын хар жагсаалтад Орос, Украины  61 хүн байгаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж