“Anemone” хамтлаг анхны клипээ гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

“Anemone” хамтлаг анхны клипээ гаргалаа


“MN 25 дугаар суваг” телевизийн “Making the Band” нэвтрүүлгийн од болох “Anemone” хамтлагийнхан анхны уран бүтээлийнхээ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд сэтгүүлчдэд “Хаврын хайр” дууныхаа клипийг танилцуулсан юм. Клипийг “Hero Entertainment” хийж гүйцэтгэжээ. Хамтлагийн продюсер, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат хэлэхдээ “Манай охид цаашид уран бүтээлээ хийсээр байх болно. Хэдий шоу нэвтрүүлэг дууссан ч “Up Music” продакшн, MN25 дугаар телевиз хамтран ажиллана. Цаашид илүү аялгуулаг, ритмтэй дуу дуулах болно” хэмээн онцлов.

“Anemone” хамтлагийн “Хавар, хайр ирлээ” дууны клип өнөөдрөөс эхлэн телевизээр цацагдаж эхлэх юм. Сонирхуулахад, “MN25 дугаар суваг” телевиз 25 жилийнхээ ойн хүрээнд “Making the Band” шоу нэвтрүүлгийг хийж байгаа бөгөөд цаашид ч Монголын урлагт шинэ хамтлаг “төрүүлэх” ажлаа үргэлжлүүлэх гэнэ.

Клипийг энд дарж үзнэ үү.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж