Н.Төгсцогт эхний өрсөлдөгчөө яллаа

Хуучирсан мэдээ: 2014.07.10-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт эхний өрсөлдөгчөө яллаа

Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Казахстан улсын нийслэл Алмата хотноо "Казахстаны ерөнхийлөгчийн цом" Олон улсын "А" зэрэглэлийн тэмцээнд өрсөлдөж байна. Тэмцээн долдугаар сарын 8-13-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

"Казахстаны ерөнхийлөгчийн цом"-д ОХУ, Куба, Украин, Казах зэрэг энэ цагийн боксын өнгийг дэлхийд тодорхойлж байгаа 10 гаруй орны тамирчид оролцож байгаагийн дотор олимп, дэлхийн аварга болон медальтай 18 боксчин хүч үзэж байна.

Олимпийн аварга Э.Бадар-Ууганаар ахлуулсан Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар Ардын багш Д.Банди /Зөвлөх багш/, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч  Д.Батсүрэн, шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нар ажиллаж байгаа бол Шигшээ багийн тамирчид болох Г.Ган-Эрдэнэ /49 кг/, А.Нурлан /52 кг/, Н.Төгсцогт /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Чинзориг /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/, Ж.Отгонжаргал /75 кг/, С.Эрдэнэбаяр /81 кг/, Т.Ерболат /91 кг/ нар цомын тэмцээнд өрсөлдөж байна.

Эхний өдрийн тоглолтод Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт Тажикстаны Авзалшоевийг оноогоор яллаа. Түүнчлэн ОУХМ Д.Отгондалай, Б.Чинзориг, Ж.Отгонжаргал нар мөн эхний өрсөлдөгчөө оноогоор ялаад байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж