Д.Батцогтын үрээ хэр хурдлах бол…

Хуучирсан мэдээ: 2014.07.10-нд нийтлэгдсэн

Д.Батцогтын үрээ хэр хурдлах бол…

УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт энэ жилийн наадмаас эхэлж үндэсний их баяртаа морь уралдуулж буй юм байна. Ховд аймгийн уяачдын холбоог тэргүүлдэг түүнийг нөхөд нь “Уяачдын холбооны тэргүүн байж морь уяхгүй байхаар яадаг юм бэ” гэж зөвлөсний дагуу бэлгэнд авсан үрээгээ сойжээ. Үрээг нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун бэлэглэсэн гэнэ. Харин хэн гэдэг уяач үрээнийх нь уяа сойлгыг тааруулж байгаа нь тодорхойгүй аж.

Юутай ч өнгөрсөн жилийн наадамд УИХ-ын гишүүн Д.Батцогтын хар азарга аймгийнхаа наадамд айрагдсан тухай дуулгаж ирсэн болохоор үрээ ч бас гайгүй давхиж мэдэх юм шүү.

Хар азарга анхандаа туранхай эцэнхий гэж жигтэйхэн, яаж хурдлах вэ гэмээр байсан ч сүүлийн жилүүдэд айрагдах болсон гэдэг. “Бушхүүгийн хар азарга” нэрийг нутгийнхнаасаа авсан нь зохисон ч байж мэдэх л юм. Харин энэ жилийн наадмаар хэр хурдан давхиж нутгийн зон олноо баярлуулах юм болдоо.

Г.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж