Британийн хөшөөнүүд удахгүй ярьдаг болно

Хуучирсан мэдээ: 2014.07.10-нд нийтлэгдсэн

Британийн хөшөөнүүд удахгүй ярьдаг болно

Фото: www.flickr.com

 

Британийн арилжааны бус Sing London компани энэ зун Лондон, Манчестер дахь 35 хөшөөг Британийн нэртэй жүжигчдийн дуу хоолойгоор амилуулах гэнэ. Энэ тухай The Telegraph сонинд бичжээ.

Хөшөөнүүд ирэх сарын 19-нд  хэлд орох бөгөөд тэднийг сонсохын тулд смартфоноо хөшөөний суурин дэх  тэмдэг рүү чиглүүлэх ёстой. Дуутай болох хөшөөнүүдийн тоонд Бейкер-стритийн "Шерлок Холмс», Британийн номын сангийн өмнөх "Исаак Ньютон», Лондоны хаантны хүрээлэн дэх "Питер Пен», "Ахилл», Манчестер ситийн  "Виктория хатан хаан» зэргийн хамгийн алдартай дурсгалууд орох гэнэ.

 

Энүүхэндээ гэхэд  тус компанийн өөр нэг  Sing London төсөл нь хог хаяхад дуулдаг Лондоны хогийн савнууд юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж