Монголын хүүхдийн IV их наадмын гар бөмбөгийн шигшээ тэмцээний аваргууд тодорлоо. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман баг оролцон авхаалж самбаагаа сорьсноос эрэгтэйчүүдээс Сэлэнгийн баг аваргалж, Булган, БГД-ийн баг удаалжээ. Эмэгтэйчүүдийн төрөлд мөн Сэлэнгийн баг тэргүүлж, БЗД, Хөвсгөлийн баг тамирчид удаалсан байна. Тэмцээний шилдэг тамирчдыг эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрээр шалгаруулсан юм. “Шилдэг холбогч”-оор Сэлэнгэ аймгийн багийн тамирчин Н.Дэлгэрсайхан, Б.Гандолгор, “Шилдэг довтлогч”-оор БГД-ийн тамирчин Ж.Мөнх-Эрдэнэ, БЗД-ийн тамирчин З.Одончимэг, “Шилдэг хамгаалагч”-аар Сэлэнгэ аймгийн тамирчин Ц.Бямбахишиг, БЗД-ийн тамирчин Г.Бадамцэцэг, “Шилдэг тэгш тоглогч”-оор Булган аймгийн тамирчин Ч.Даваасамбуу, Хөвсгөл аймгийн тамирчин С.Пүрэвжаргал нар шалгарчээ.
Г.Даша