Т.Түвшинтулга оюутны дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2014.07.10-нд нийтлэгдсэн

Т.Түвшинтулга оюутны дэлхийн аварга боллоо

Унгарын Печ хотод үргэлжилж буй ХI дэх удаагийн оюутны ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 86, 125, эмэгтэй 48, 55 кг-ын жингүүдийн барилдаан боллоо. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд барилдсан “Олимп” дэвжээний тамирчин Т.Түвшинтулга жиндээ тэргүүлж, бөхийн чөлөөт барилдааны Оюутны дэлхийн аварга боллоо. Тэрээр шувтаргын барилдаанд Америкийн бөхтэй ширүүн барилдаан хийж, 12:11 харьцаагаар ялсан юм. Т.Түвшинтулга Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын шавь бөгөөд 2014 оны насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн юм.  Тэрээр бөхийн чөлөөт барилдааны оюутны дэлхийн аварга цол хүртсэн Монголын дөрөв дэх тамирчин болж байна. Өмнө нь энэ амжилтыг Гавьяат тамирчин Б.Наранбаатар, ОУХМ Б.Батзориг, Д.Лхагвадорж нар үзүүлж, Оюутны дэлхийн аварга болж байсан юм.

Сануулахад, Оюутны ДАШТ-ий эхний өдрийн тэмцээнээс эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Б.Хаш-Эрдэнэ, 65 кг-ын жинд Б.Батмагнай нар хүрэл медальд хүртээд байгаа билээ.

 

Оюутны дэлхийн аварга, спортын мастер Түмэнбилэгийн Түвшинтулга

Булган аймгийн Тэшиг суманд 1992 онд төрж, 2010 онд Сүхбаатар дүүргийн II дунд сургууль төгссөн. 2007 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж, “Алтайн барс” клубт П.Чулуунбаатар багшийн шавь болж, 2010 оноос “Гацуурт-Олимп” клубт Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм. Тэрээр өсвөр үеийн УАШТ-нээс алт, залуучуудын УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медаль хүртжээ.

Тэмцээний медальтнууд:

Эрэгтэй:

 

57 кг:

1. Фумитака Моришита /Япон/

2. Владислав Петров /ОХУ/

3. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ /ҮБТДС, “Алдар” спорт хороо/

3. Матт МсДонуч /АНУ/

 

61 кг: 

1. Түмэнбилэгийн Түвшинтулга /ҮБТДС, “Гацуурт-Олимп” клуб/

2. В.Ж.Футрелл /АНУ/

3. Исмайл Авси /Турк/

3. Нургин Скрябин /ОХУ/

 

65 кг:

1. Селахатин Килцаляан /Турк/

2. Георге Бусар /Румын/

3. Батчулууны Батмагнай /ҮБТДС, “Ажнай” клуб/

3. Михал Сава /Молдав/

 

70 кг: 

1. Евгений Недалько /Молдав/

2. Жеймс Грин /АНУ/

3. Шамилт Магомедов /ОХУ/

3. Зомбор Гуляй /Унгар/

 

74 кг: 

1. Тейлор Калдвэл /АНУ/

2. Шамил Имам Османов /ОХУ

3. Муса Гурбаз /Турк/

3. Андрей Нагорный /Украин/

 

86 кг: 

1. Пиотр Ланилов /Молдав/

2. Хрис Перри /АНУ/

3. Офир Вернстейн /Израиль/

3. Намик Коркмаз /Турк/

 

97 кг :

1. Фатиф Язарли /Турк/

2. Дустан Килгоре /АНУ/

3. Патрик Дублиновски /Польш/

3. Михало Сабо /Унгар/

 

125 кг

1. Турель Фортуна /АНУ/

2. Сахир Бозкурт /Турк/

3. Мариан Тодоров /Болгар/

3. Ричард Церкус /Унгар/

 

Багийн дүн:

Нэгдүгээр байр: АНУ

Хоёрдугаар байр: Турк

Гуравдугаар байр: ОХУ

Долдугаар байр:   Монгол

 

Эмэгтэй:

48 кг: 

1. Жасмина Миан /Канад/

2. Шиори Ито /Япон/

3. Анна Лукасяк /Польш/

3. Алёна Морева /ОХУ/

55 кг: 

1. Чино Хамада /Япон/

2. Ирина Ологонова /ОХУ/

3. Татьяна Кит /Украин/

3. Саманта Стюарт /Канад/

           Ч.ӨЛГИЙСАЙХАН (МЧБХ)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж