Дасгал хийхээс илүү буйдан дээр хэвтээд байна уу?

Хуучирсан мэдээ: 2014.07.10-нд нийтлэгдсэн

Дасгал хийхээс илүү буйдан дээр хэвтээд байна уу?

Дасгал хөдөлгөөн гэдэг ажил амьдралын хэмнэлийг тэнцвэржүүлэгч нэгэн билээ. Үүний цаана элдэв нууц агуулагддаггүй. Гэхдээ бидний дотор орших залхуурал ихэнхдээ ялдаг. Судалгаагаар ихэнх ажилчид өдрийн их ажлын дараа дасгал хөдөлгөөн хийхээсээ илүүтэйгээр буйдангаа сонгодог байна.

Саяхны нэгэн судалгаагаар нийт ажилчдын 69 хувь ажлын ачаалал өндөр, стресст орсон үед дасгал хөдөлгөөн тус болдог гэдэгт итгэдэг гэсэн тоо гарсан бол харамсалтай нь үнэн хэрэгтээ нийт албан хаагчдын дийлэнх нь нь амар амгалан оройг буюу телевизийн өмнө цагийг өнгөрөөдөг байна.

Дасгал хөдөлгөөнөөр биеэ амраах

Дасгал хөдөлгөөнийг тогтмол хийснээр стрессээс маш үр дүнтэйгээр ангижрах боломжтой. Учир юу гэвэл амрах ёстой үедээ бүрэн амарч тайвшраагүй биеийн урт удаан хугацаанд үргэлжилсэн стресс эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Энэ бүхний үр дүн элдэв халдварт өвчинд өртөмтгий болох, зүрх судасны өвчин, сэтгэл гутралд орох аюулд хүргэдэг гэдгийг мэргэжилтнүүд баталдаг. Стрессийн үед бие махбодь энергийг сул чөлөөтэй орхиж, цусны даралт ихэсч, булчингууд чангардаг. Дасгал хөдөлгөөн хийх үеэр бид энэхүү сул энергийг зүй зохистой зүйлд зарцуулж бие махбодийг эргээд тайвшруулдаг.

Урам зориггүй, ядарсан, цаг завгүй

Ажил эрхлэгчдийн ихэнх ньажлын долоо хоногийн дундуур ч гэсэн идэвхтэй байж, илүү дасгал хөдөлгөөн хийхийг хүсдэг. Гэвч үүнийг хэрэгжүүлэх явц 3 үндсэн шалтгааны улмаас хойшлогддог: завгүй, өдрийн ажлын дараа хэтэрхий их ядарсан байдаг, мөн урам зориг эрч хүчгүй. Бидний өдөр тутамд цаг бол маш үнэ цэнтэй тэгвэлядаж ажилдаа дугуйгаар ирээд, харин буцахдаа явган алхах зэргээр энгийн амьдралын хэвшлээ спортлог болгох боломжтой. Хэрвээ ганцаараа спортоор хичээллэх сонирхолгүй байгаа бол найз нөхөдтэйгээ, аль эсвэл спортын клубт элсэн орж шинэ танилуудтайгаа хамт хийж болно. Хэн нэгэнтэй дасгал хамт хийх нь бидний дотор орших залхуурлыг даван туулахад дөхөм болно.

Ажлын байрандаа дасгал хийх боломжтой бол

Ажил олгогчидч гэсэн стрессийн эсрэг үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулж болно. Судалгаагаар 16-29 насны хоёр ажил эрхлэгч тутмын нэг нь, нийт эмэгтэй ажилчдын 48 хувь нь ажлын байран дээрээ дасгал хөдөлгөөн хийх боломжтой байгаасай гэж хүсдэг гэсэн тоо бий.

Эх сурвалж: biznetwork.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж