“Би биеэ биш сэтгэлээ нүцгэлж байна” Тейлор Свифт

Хуучирсан мэдээ: 2014.07.10-нд нийтлэгдсэн

“Би биеэ биш сэтгэлээ нүцгэлж байна” Тейлор Свифт

Тейлор Свифтийн шинэ цомог “Red” тавь гаруй орны чартын  нэгдүгээрт жагслаа. Бүсгүй “Грэмми”-ийн маш олон шагналыг цуглуулсан. Тэрээр Кеннеди гэдэг залуутай болздог. Гэхдээ тэрээр биеэ тоосонгүй, баасан гаригийн орой бүр найз бүсгүйчүүдийнхээ хамт гэртээ жигнэмэгээ жигнэсээр л байгаа.

Зургаан жилийн өмнө дөнгөж 18 настайдаа Тейлор Свифт  өөрийн концертаа Нью-Йоркийн Медисон-сквер-гарденд  тоглосон юм. Тэр асар том тайзан дээр тоглоно гэдэг нь дуучин бүрийн нэн ялангуяа тийм залуу хүний мөрөөдлийн оргил нь юм. Тэр тоглолтоос хойших он жилүүдэд Свифт дэлхийн хамгийн амжилттай поп-оддын нэг болж чаджээ. Цэнгэлдэх хүрээлэнгийн түүний концертуудын тасалбар хорьхон минутын дотор зарагдана. Түүний алдартай бойфрендүүдийн жагсаалт  “Википедийн” хуудаснаа тусгай хуудас эзэлнэ. Бүсгүй жонон Уильямын хамт дуулж байлаа.

Гэхдээ Тейлор ер бусын карьераа өөрөө хийсэн юм. Арван тавтайдаа өөрийн дуугаа өөрөө дуулах  гээд RCA Records лейблтай гэрээ цуцалж байлаа. Эгч, ах нараар дуугаа зохиолгох гээгүй аж. Амьдрал охиныг дэмжиж, шилдэг цомгоороо (Fearless)  хэзээ нэгэн цагт “Грэмми” шагнал  хүртсэн дуучдаас хамгийн залуу нь,  хоёр цомог нь худалдаанд гараад долоо хоногийн дотор сая гаруй хувиар зарагдсан анхдагч эмэгтэй жүжигчинээр одоо Свифт  тодороод байгаа. Америкийн Glamour сэтгүүлийн ерөнхий редактор Синди Леив яг одоо  алдар хүндийн ачааг тэрээр хэрхэн үүрч яваа талаар мэдэхээр ярилцлагад Тейлорыг дууджээ.

 

Хөгжим тэднийг холбожээ

Дуучин Жо Жон Тейлорыг хаяад, түүний тухай Much Better гэсэн дууг зохиосон бол Тейлор түүний тухай гурван ч дуу бичжээ. “Бүрэнхий” киноны үзэсгэлэнт залуу Тейлор Лотнер дуучин бүсгүйн Back to December зохиомжийн онгодыг оруулж өглөө. Кантри-дуучин Жон Майерт Dear John дуугаа Тейлор зориулан түүнийг баймааргүй авир гаргасан гэж буруутгасны хариуд нь залуу  Paper Doll дуугаа бичсэн юм. The Last Time трекээр нь жүжигчин Жейк Жилленхол шагнагдсан бол агуу овгийн залгамжлагч Конор Кеннеди  бүсгүйн Begin Again синглаар урамшуулагдав.  One Direction хамтлагийн Гарри Стайлзид  I Knew You Were Trouble дуу нь зориулагджээ.

 

-Та одоо твиттерт алдар нэрээрээ ерөнхийлөгч Обамагийн дараа  тавд жагсаж байгаа. Танд охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүд байнга захидал бичдэг. Тэдний санаа бодлыг юу эзэмдэнэ вэ?

-Хайр сэтгэл ба харилцаа. Өөртөө итгэх итгэлийн хомсдол,   сэтгэлийн цогцосгүйдэл. Одоо хүмүүст хөгжим хэрэгтэй байгааг би анзаарлаа. Үгээр гарган хэлж чадахгүйгээ тэд хөгжим дуунаас  нөхж байна.  Дуу л аврах цагираг нь болж байна. Жүжигчний  хувьд тэр нь надад асар их магтаал юм.

-Таны үнэнэч найз бүсгүйчүүдийн талаар ярилцах уу? Саяхан инстаграмд Хейли Стайнфелдтай байгаа таны зураг харагдсан.

-Тэр манайд ирсэн юм. Ихээхэн хөгжилтэй байлаа. Нилээдгүй марзагнасан даа.

-Сүүлийн үед хэнтэй найзлав?

-Хамгийн сүүлчийн мэдээ гэвэл  Селена Гомесийн ахаас, за одоохон, Лордоос…

-Секунд хүлээгээрэй… Та Лордтай харилцдаг юм уу?

-Түүний альбом гарахад би баглаа цэцэг илгээсэн юм. Тэгээд л бид харилцах болсон. Энд бас нэг мэдээг Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр  Лили Олридж ирүүлсэн байна. Өнгөрсөн жил тэрээр надад утасдаад “Би одоо Victoria’s Secret-ийн ерөнхийлөгчтэй хамт байна. Шоун дээр чамаар дуулуулах хүсэлтэйгээ тэр хэлж байна” гэж билээ. Би зөвшөөрөлгүй яахав.

-Ямар болов доо?

-Сайхан байсан! Тэр бүх бүсгүйчүүд ер бусын галбиртай. Тэд чинь мэргэжлийн тамирчдаас илүүтэйгээр спортын зааланд хичээллэдэг юм байна.

-Дараа нь  нэг дуулиан гарсан санагдаж байна. Модель Жессика Харт  таныг тэнд  өөрийн байраа олоогүй гэж сэтгүүлч нарт  хэлсэн байдаг. Та  ийм зүйлийг хэрхэн даван туулдаг вэ?

-Сонин гарчиглаад тэнд миний тухай ямар нэгэн муу зүйл байгаа гэж мэдвэл би уншихгүй орхидог. “Надад үр дүнтэй өдрөө өнгөрөөхөд туслана” гэж өөртөө хэлдэг юм.  Үгүй бол надад уншаад байх хэрэггүй. Интернэтийн хар нүхэнд сорогдохыг би хүсдэггүй.  Хичээвэл тэндээс миний царай зүс, дуу хоолой, шүлгийг минь шүүмжилсэн бүхнийг олж болно л доо.

-Салалт, гомдол нь хэтэрсэн их дуутай гэж таны байнга л шүүмжлэх юм.

-“Тейлортай болгоомжтой бай,  дуу бичих нь шүү! Гэсэн яриа гарсан байна лээ. Намайг өөрийн амьдралгүй, материал цуглуулж явдаг гэж байгаа юм шиг. Дуу бичнэ гэж амархан ажил биш. Бичээд үз! Миний амьдралын хамгийн хүнд үеэр л миний шилдэг дуунууд төрсөн. Түүнийгээ л би хүмүүстэй хуваалцаж байгаа минь энэ.

-Одоо залуу дуучдын өмнө нэг талаас өөрийгөө харуулан охид бүсгүйчүүдэд үлгэр болох, нөгөө талаас өөрийгөө таниулахын тулд тодрох цаашилбал, цочроох хэрэгтэй байдаг гэсэн сонголт тулгараад байгаа…

-Юу гэж хэлэх гэж байгааг чинь ойлголоо. Тайзнаа би нүцгэлдэггүй, тийм шаардлага ч надад алга. Би биеэ биш, сэтгэлээ нүцгэлж байна. Хувцас надад өмсөөстэй хэвээр.

-Хувцасныхаа талаар: та их дэгжин хувцаслах юм. Таны хувцасны шүүгээнд юу байхгүй вэ?

-Би үслэг эдлэл өмсдөггүй. Зурмал хэвлэмэл хээ, мөрлөгт дургүй. Мөн олон өргөс бүхий шаахай өмсдөггүй, Надад зэвсэг мэт санагдаад байдаг юм.

-Хамгийн том фэшн-алдаагаа санаж байна уу?

-Би 16, 17-тойдоо нэг тийм даашинз өмсдөг байлаа. Яагаав нөгөө төгсөлтийн баяр дээр өмсдөг шиг. “Блеск, цацган туузын чимгээ багасгавал  зүгээр ч юм шиг.  Сүлжмэлээ ч мөн ялгаагүй” гэж хэлэх хүн байсангүй. Тэр даашинз л сайн  мэдрэмжийн эсрэг хийсэн миний том гэмт хэрэг болох болов уу.

-Харилцаанд юуг хориглох вэ?

-Хэзээ ч бүү хашгирч бай. Аяга таваг шидлээд орилж байхаас илүүтэйгээр дуугаа татах нь үйлчилдэг юм.

-Та өөрийн нарийн нандинаа цаашид дуундаа өгүүлсээр байх уу?

-Тэгэлгүй яахав. Наад зах нь миний амьдралд хэзээ ч алдахыг хүсэхгүй хүн гарч иртэл. Тэр цагт л би үг бүрээ цэгнэх болно.

-Хорин жилийн дараа та ямар байх бол гэсэн төсөөлөлтэй юу?

-Надад ил-камин зуухтай байр бий. Сонгодог уран зохиол их уншсан. Би олон найз нартай, ямар ч асуудлаа итгээд хэлдэг хүн нь тэдний хувьд би болдог.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №069

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж