“Түмэндэлгэржав” хорооллын шав тавих ёслол боллоо

Хуучирсан мэдээ: 2014.07.09-нд нийтлэгдсэн

“Түмэндэлгэржав” хорооллын шав тавих ёслол боллоо

 


 

Улаангом хотноо “Түмэндэлгэржав” хорооллын шав тавих ёслол боллоо

Ховдын хязгаарын сайд, Төгс хүлэг Далай хан Г.Түмэндэлгэржав мэндэлсний 140 жилийн ойг тохиолдуулан Улаангом хотноо “Түмэндэлгэржав” хорооллын 1000 айлын орон сууцны шав тавих ёслол боллоо.

Энэхүү арга хэмжээнд Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, Далай хааны ач хүү Д.Маамуу, Тод номын гэрэл төвийн УЗ-ийн дарга Б.Бат-Амгалан, доктор, дэд профессор На.Сүхбаатар, МУИС, МУБИС, Ховд ИС, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, Далай хааны ач, зээ нар оролцлоо.

Уг хорооллын ерөнхий төлөвлөгөөнд: Усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн, замын сүлжээг дэвшилтэт технологи ашиглан хороолол дунд болон төв замаас хороолол руу орсон засмал зам тавьж, 3900М2 зоорын давхар, авто граш дээрээ ногоон байгууламж хийх. мөн таван давхар 15 байр 900 айл, долоон давхар 3 байр 210 айл нийтдээ 1110 айлын цогцолбор хороолол баригдах бөгөөд худалдаа үйлчилгээний 2 төв, баг, өрхийн эмнэлэг, банкны салбар, цагдаагийн хэсэг байрлах 3 давхар байр мөн 2 давхар 250 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолбор, 0.5 га ногоон байгууламж бүхий хороолол цогцлон бүтээх юм.

П.ДАРИЙМАА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж