Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Бүтээн байгуулалтад шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын хэрэглээг тусгайлсан журмаар зохицуулна
Улс орны эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгайлсан журам баталлаа.
Ийм төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг Засгийн газрын шийдвэрээр олгоно. Эрх эзэмшигч нь дээрх төрлийн ашигт малтмалыг өөрийн зардлаар байгалиас шууд олборлон ашигладаг, бүтээн байгуулалтын ажил нь улирлын шинжтэй, ашиглалтын талбайг зөвхөн тухайн төсөл, хөтөлбөр хэрэгжих хугацаанд ашигладаг байх шаардлагатай.
Бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлах энэ журмын хэрэгжилтэд Зам, тээврийн болон Уул уурхайн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хяналт тавьж ажиллахыг Засгийн газраас даалгалаа.
“Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлуулахаар өргөн мэдүүлнэ
“Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх гол хөшүүрэг болсон тээврийн дэд бүтэц хөгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, зах зээлийг нээлттэй болгоход НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссоос санаачилга гаргаж, энэ хэлэлцээрийн төслийг боловсруулжээ.
Уг хэлэлцээрт далай, тэнгисээс алслагдсан орны аймаг, нийслэл эсвэл Азийн авто замын болон Транс-Азийн төмөр замын аль нэг сүлжээнд хүрэх бололцоотой олон улсын чанартай Хуурай боомтын жагсаалтыг баталж, хөгжүүлэх асуудлуудыг тусгасан нь өндөр ач холбогдолтой юм. Манай улсаас Алтанбулаг, Сайншанд, Улаанбаатар, Замын-Үүд болон цаашид Чойбалсанд хуурай боомт байгуулах боломжтой гэж оруулжээ.
Далайд гарцгүй манай орон энэ сүлжээгээр дамжуулан Ази болон хөрш орнуудтай транзит болон тээврийн үйлчилгээг либералчлах, олон улсын жишигт нийцсэн бүс нутгийн нэгдсэн тээврийн коридор бий болгох, нийтлэг журам, стандарт нийцүүлэх зэрэг бодлогын шинэчлэл хийх шаардлагатай юм.
Монголын тээвэрчид Европын улс орнууд руу тээвэрлэлт хийх боломж бүрдэнэ
2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан "Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталлаа.
Хэлэлцээрийн дагуу Монголын тээвэрчид Европын улс орнууд руу шууд тээвэрлэлт хийх боломж бүрдэхээс гадна дамжин өнгөрөх шинэ гарц нээгдэж байна. Манай улс Польш улстай автотээврийн хэлэлцээргүйгээс ОХУ, Беларус, Польшийн нутгаар дамжин тээвэрлэлт хийхэд хүндрэлтэй байсан бол одооноос Латви улсын нутаг дэвсгэрээр дамжиж болно. Мөн Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөнө.
Монгол Улс 1993 оноос эхлэн "Олон улсын автотээврийн харилцааны тухай" Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ОХУ, БНХАУ, Казахстан, Украйн, БНАСАУ, Турк, Кыргиз, Беларус орнуудтай хийсэн юм.
Хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг шинэчилнэ
Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогын баримт бичгийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. 2004 онд батлагдсан “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэх хэд хэдэн үндэслэл, шаардлага байна.
1. Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого 2004 онд батлагдсанаас хойш Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал (2010), Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого (2008), Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль (2004), Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль (2011) батлагдаж гарсан тул бодлогыг эдгээртэй нийцүүлэн шинэчлэх шаардлагатай.
2. Сүүлийн 10 жилийн хугацаанд манай эдийн засгийн бүтцэд ихээхэн өөрчлөлт орсон нь хүний нөөцийн бодлогоо шинэчлэх бас нэг үндэслэл болж байна.
3. 2004 оны Хүн амын хөгжлийн бодлого 2000 оны хүн амын тооллогын баримтад суурилсан. Гэтэл энэ тоо мэдээлэл, нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн нь 2010 онд хийсэн Хүн ам, орон сууцны тооллогоор батлагдсан тул хүн амын хэтийн тооцоог үндэслэн бодлогоо тодорхойлох шаардлагатай.
4. УИХ-ын Судалгааны төв, Засгийн газар, ХАХНХЯ-наас тус тус хийсэн гурван судалгаа, шинжилгээний дүн Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг шинэчлэх шаардлагатайг баталсан байна.
5. Манай улсын нийт хүн амд хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь бусад насны бүлгийнхнээс их буюу хамгийн таатай хүн ам зүйн цонх үе тохиож байна. Энэ таатай үед хүний нөөцөө зөв удирдан чиглүүлбэл улсын хөгжилд том хөшүүрэг болно.
Энэ мэт бодит шаардлагад нийцүүлсэн бодлогыг Засгийн газар шинэчлэн боловсруулсан баримт бичгийн төсөлдөө тусгасан байна.
Товчхон:
· – Улаанбаатар хотноо 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зурсан "Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталлаа. Хэлэлцээрийн дагуу дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломжтой.
· – УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Батцогт, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Р.Бурмаа, С.Дэмбэрэл, Н.Номтойбаяр, Д.Сарангэрэл, Д.Сумъяабазар, Ш.Түвдэндорж, Б.Чойжилсүрэн, Л.Эрдэнэчимэг нарын санаачлан боловсруулсан “Хүүхэдтэй гэр бүл, өнчин хүүхэд, залуусыг дэмжих тухай” хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай хэлэлцээд, дэмжих боломжгүй гэсэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар шийдвэрлэлээ. Шинэчлэлийн Засгийн газар нийгмийн хавтгайрсан халамжаас татгалзаж, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдийн амьжиргааг дэмжих бодлого баримталж байгаа. Гэтэл дээрх хуулийн төсөлд амьжиргааны түвшнээс үл хамааран Монгол Улсын нийт хүн амын 27 хувьд тусламж, дэмжлэг олгож, нийгмийн хавтгайрсан халамж түгээхээр байна. Энэ нь нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх шинэчлэлийн бодлоготой нийцэхгүйн зэрэгцээ иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээг нэмж хөдөлмөр эрхлэх сонирхлыг бууруулах сөрөг талтай гэж Засгийн газар үзжээ.
· – УИХ-ын гишүүн Ж.Батзандан, А.Бакей нарын санаачлан боловсруулсан Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх саналыг хуулийн төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
– See more at: http://zasag.mn/news/view/6170#sthash.evztn6Gs.dpuf