Ямайк гаралтай дуучин, хөгжимчин Боб Марлиг таалал төгссөнөөс хойш 30 жилийн дараа түүний гэрэл зургийн ховор цуглуулга нийтлэгджээ. Тэрээр Ямайкийн хөгжим, растафарийн хөдөлгөөнийг дэлхий нийтэд таниулснаараа алдартай регги дуучин байсан юм. Регги дуучинтай 1970-аад онд хамтран ажиллаж байсан гэрэл зурагчин Ким Уолкер урьд өмнө хэний ч үзэж хараагүй ховор гэрэл зургийг хэвлэн гаргажээ. Энэхүү цуглуулгад дуучны найзуудтайгаа гэртээ амарч, Вашингтоны өргөн чөлөөгөөр “Кадиллак” хөлөглөн давхиж, хар тамхи татаж буй гэрэл зургууд багтсан гэнэ. Гэрэл зурагчин Ким “Би өнгөрүүлсэн амьдралаа эргэн дурсч, хуучны сайхан цагийг санахдаа өөртөө ямар их үнэ цэнэтэй зүйл байсныг ухаарсан” гэжээ. Ким Америкийн нэртэй гитарчин Жими Хендриксийн гэрэл зургийг мөн авч байсан гэнэ. Тэдгээр ховор гэрэл зургуудыг 35 жил хадгалсан шалтгаанаа Ким ердөө архиваа шалгаж байгаагүй хэмээн тайлбарлажээ. Регги дуучны гэр бүлийнхэн, хүүхдүүд нь түүний гэрэл зургийг зар сурталчилгаанд ашиглаж эхэлсэн ажээ. Ким алдарт дуучны гэрэл зургийн хуулбарыг 500 фунт стерлингээр үнэлэх гэнэ.
Н.Соло