Баруун Монголчуудын эрдэм шинжилгээний бага хурал болно

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Баруун Монголчуудын эрдэм шинжилгээний бага хурал болно

Монгол улсын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын 90, Ховд аймаг байгуулагдсаны 80 жилийн түүхэн ойд зориулсан "Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний түүх, соёл" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний Х бага хурал ирэх наймдугаар сарын 19-21-нд Ховд аймгийн “Ховд” их сургууль дээр хийх гэж байна. Ховд их сургуулийн багш судлаачдын Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн эрдэмтэдтэй хамтран явуулсан судалгааны үр дүнг шинжлэх ухааны эргэлтэд оруулах, энэ чиглэлийн судалгааны цаашдын зорилт, хэтийн төлвийг тодорхойлоход эл эрдэм шинжилгээний бага хурлын зорилго оршжээ. Хурлыг дараах чиглэлүүдээр явуулахаар төлөвлөжээ. Үүнд: “Байгалийн нөхцөл байдал, байгаль ашиглалт”, “Экосистем, байгаль хамгаалал”, “Орчин үеийн байгаль шинжлэлийн асуудлууд”, “Археологи, угсаатны зүй”, “Бүс нутгийн ард түмний түүх”, “Соёл боловсролын асуудал”, “Бүс нутгийн ард түмний хэл, аман зохиол”, “Бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжил” гэсэн найман сэдвүүд багтжээ.

Эрдэм шинжилгээний бага хуралд оролцох илтгэлийн эхэнд илтгэлийн нэр, зохиогчийн бүтэн нэр, эрдмийн зэрэг цол, эрхэлж буй ажил мэргэжил, харилцах утас, E mail хаягийг заавал хавсаргах хэрэгтэй аж.

Илтгэлийг монгол, орос, англи хэлний аль нэгээр, Microsoft Word програм дээр бичиж, ном зүйн зүүлтийг хаалтад хийн зургийг JPG, TIFF форматаар, диаграмыг Microsoft Excel програм дээр гүйцэтгэхээр заажээ. Хурлын эмхтгэлд нийтлүүлэх өгүүлэл, илтгэлийг дээрх сэдвүүдийн хүрээнд бичиж, ирэх зургаадугаар сарын 01-ны дотор доорх электрон хаягуудаар илгээгээрэй. Шаардлага хангасан өгүүллийг хурлын эмхтгэлд хэвлүүлэх аж. Таны бичсэн өгүүлэл, илтгэл 1-3-р сэдэвд хамаарах өгүүллийн электрон хувилбарыг  ts_gomboo@yahoo.com,  4, 5, 8-р сэдвээр бол tserendavaa_b@yahoo.com, 6,7-р сэдвээр бол bilguunteniin@yahoo.com  хаягаар илгээн оролцож болох нь ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж