Ахмадзай ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ

Хуучирсан мэдээ: 2014.07.09-нд нийтлэгдсэн

Ахмадзай ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ

 

Афганистаны Сангийн сайд асан Ашраф Гани Ахмадзай тус орны ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын 56,44 хувийн санал авч ялсан нь тодорхой боллоо хэмээн  Reuters сонгуулийн урьдчилсан дүнгийн мэдээнээс ишлэн дамжуулсан байна.

Түүний өрсөлдөгч Абдулла Абдулла сонгогчдын 43,56% санал авчээ. Сонгуульд Афганистаны найман сая сонгогч оролцон санал өгсөн байна..

Хэрэв сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөгдөхгүй бол Афганыг дэмжихгүй гэдгээ АНУ мэдэгдээд амжжээ.

 

Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж