БШУЯ-наас багш бэлтгэдэг их, дээд сургуулийн чанарыг сайжруулах зорилгоор төрийн өмчийн ийм мэргэжлийн сургуульд элсэх ерөнхий шалгалтад өндөр оноо авч, тэнцсэн хүүхдүүдийг 70-100 хувийн тэтгэлэгтэй сургаж байгаа.
Мөн энэ жилээс цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд багшлах хүсэлтэй төгсөгчдөөс ажиллах эрх олгох шалгалт авахаар болсон. Тэгвэл энэхүү шалгалтыг хэзээ, хэрхэн авах тов гарчээ. Шалгалтад орох хүсэлтэй иргэдийг энэ сарын 15-30-нд www. itpd.mn цахим хуудсаар бүртгэх аж. Харин шалгалтыг ирэх сарын 4-нд онлайнаар орон даяар нэгэн зэрэг авна. Оролцогчийн хоёр шатны шалгалтын нийлбэр нь 70-аас дээш тохиолдолд багшаар ажиллах эрхтэй болно. Тус эрхийн үнэмлэх нь гурван жил хүчинтэй аж.
О.САРНАЙ