Өмнөговь аймагт оршдог Баруун ноён уул ордод үйл ажиллагаа явуулдаг “Guildford Coal” компани Шивээхүрэнгийн боомт хүртэл нүүрсээ тээвэрлэхээр болсон байна. Тус компани Зам тээврийн яамнаас тээвэрлэлтийн зөвшөөрлөө авсан бөгөөд ингэснээр “Guildford Coal” Өмнөговийн уурхайгаас БНХАУ руу нүүрс экспортлох боломжтой болжээ. Ойрын хугацаанд Хятадын хойд нутгаарх боловсруулах үйлдвэрүүдэд 10 мянган тонн нүүрс нийлүүлж, туршилтын тээвэрлэлт хийхээр төлөвлөсөн байна.
О.САРНАЙ