Италийн Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2014.07.09-нд нийтлэгдсэн

Италийн Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсад айлчлал хийж буй Бүгд Найрамдах Итали Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн дарга дэслэгч генерал Энзо Стефаниг 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр сайд Л.Болд Монгол, Итали улсууд нь эрт үеэс хоорондоо харилцаж ирснийг тэмдэглэн, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Итали Улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийллээ.

Үүний хариуд дэслэгч генерал Энзо Стефани Монгол-Италийн харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд айлчлалын үеэр ярилцаж тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгохоор Италийн Засгийн газрын гишүүдтэй нягт хамтран ажиллахаа мэдэгдэв.  

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж