Сергей Лавров хэвлэлийн бага хурал дээр.Фото: Николай Дойчинов / AFP
Болгар өөрийн нутаг дэвсгэрт “Өмнөдийн урсгал” хийн хоолойг барихыг дэмжлээ гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай хийсэн хэлэлцээрийнхээ дараа Болгарын Гадаад хэргийн сайд Кристиан Вигенин мэдэгджээ. Гэхдээ байгууламж нь Европын хууль дүрэмд нийцэх ёстой гэдгийг тэр онцолсон байна.
Еврокомисс зургадугаар сарын 3-нд Болгарт хандан хийн хоолойг барих ажиллагааг зогсоохыг хүссэн байв. Тав хоногийн дараа Болгор “Өмнөд урсгал”-ыг барих ажлыг зогсоон билээ. Дараагийн өдөр нь Серби Болгарын замаар оржээ.
Харин Унгарын ерөнхий сайд Виктор Орбан өөрийн орноо хоолой брих ажиллагаанаас татгалзахгүй гэдгийг мэдэгдсэн байгаа. Хэрэв европчууд хоолойг бариулахгүй гэж байгаа бол орлох түлшээр хангах ёстой гэдгийг тэр хэлсэн юм.
Орос, Серби хоёр энэ хоолойн Сербийн хэсгийг барих талаар ойрын өдрүүдэд гэрээнд гарын үсэг зурахад бэлэн гэдгийг Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев хэлсэн ба Сербийн талаас ч ерөнхий сайд Александр Вучич нь мэдэгдэхдээ, одоо техникийн хэдэн асуудлыг шийдэх л үлдээд байна гэв.
Еврокомисс хоолойг барихад саад тавиад байгаа гол шалтгаан нь Төв ба Зүүн өмнөд Европт уг байгууламжийг босгох нь Эрчим хүчний гуравдугаар багцын хуульд харшилсан явдал болж байна.Баримтаар хийн хоолойн эзэмшигчээр ЕХ-ны нутаг дэвсгэрт хий олборлогч компани байж болохгүй ажээ.
Өмөдийн урсгал” хийн хоолой нь Болгар, Серби, Унгар, Словени, Австри, Италиар дамжих ёстой түүнийг барих ажиллагаа Анапагийн районоос 2012 онд эхэлсэн байв. Хоолойн эхний ээлжийг 2015 оны сүүлчээр ашиглалтад өгөх юм. Хоолойн нийт хүчин чадал нь жилдээ 60 тэрбум шоо метр хий болох юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР