УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар сувилагч нарт сарнай хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар сувилагч нарт сарнай хүргүүлэв

Жил бүрийн тавдугаар сарын 12-нд олон улсын сувилагч нарын баяр тохиодог билээ. Энэ жил “Сувилагч эмнэлгийн тусламж үйлчилгээний тэргүүн эгнээнийхэн, манлайлагч” уриан дор өнгөрсөн амралтын өдөр Дархан-Уул аймгийн сувилагч нар баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Эмчийн баруун гар болж, эмнэлгийн тусламж үйлчилгээг хамгийн түрүүнд хүнд хүргэж байдаг эрхэм хүндтэй албаны эзэд болсон 531 сувилагч, бага эмч Дарханд ажилладаг. Тэдний баярын үеэр УИХ-ын гишүүн, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар сарнай цэцэг хүргүүлсэн байна. Баярын арга хэмжээгээ угтан олон бүтээлч ажлыг өрнүүлсэн юм. Үүнд бүсийн сувилхуйн аваргыг анх удаа аймагтаа зохион байгуулж, сувилхуйн шинэ технологиор өрсөлдөж, Дархан хотын 50 жилийн ойн хүрээнд тохижилт, цэвэрлэгээний ажилд ч ханцуй шамлан оролцсон билээ. Сүхбаатар хөгжил сангийн зүгээс ч эдгээр үйл ажиллагаануудыг нь дэмжин, хамтран зохион байгуулж,  оролцсон юм.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж