Япон улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа монголчууд энэ сарын 14-нд “Бид хамтдаа” хандивын тоглолт зохион байгуулжээ. Өнгөрсөн гуравдугаар сард Япон улсад тохиолдсон байгалийн аймшигт гамшгийн улмаас олон хүн амиа алдаж, их хэмжээний хохирол учирсан. Иймд Японд байгаа монголчууд нэгдэж Японы ард түмэнд зориулан сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилготой “Бид хамтдаа” хандивын тоглолтыг Японы Нэрима соёлын төвд хийжээ. Энэхүү тоглолтод Японд ажиллаж амьдарч буй Монголын урлагийн мэргэжлийнхэн оролцсон байна. Тоглолтоос олсон 429,339 иeн буюу 6’504’485 төгрөгийг гамшигт нэрвэгдэж өнөөг хүртэл хорогдох байранд хоног төөрүүлж буй Мияаги аймгийн Ишиномаки хотын иргэдэд зориулах гэнэ. Мөн энэ сарын 26-нд Монголын Элчин сайдын яам, МИАТ компанийн Төлөөлөгчийн газар, Япон дахь Монгол оюутны холбоо болон Япон дахь Монголчуудын холбооныхон очиж Монгол үндэсний хоолоор үйлчлэх юм байна.
М.Урин