Төрийн орон сууц корпораци /ТОСК/-иас өнөөдөр “Буянт-Ухаа 1” хорооллын талаар мэдээлэл хийлээ. Тус хороололд орон сууц худалдан авах иргэдийг өнгөрсөн тавдугаар сард сугалаагаар тодруулсан бөгөөд нийт 1540 иргэн азтан болсон билээ.
Гэвч хөрөнгө мөнгөний бололцоогүй зэрэг тодорхой шалтгааны улмаас азтанууд орон сууцнаасаа татгалзаж байгаа тухай бид мэдээлж байсан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд нийт 323 орон сууц буцаагдсан тул ТОСК-иас тэдгээр байруудад дахин сугалаа явуулахаар болжээ. Ингэхдээ өмнөх сугалаанд оролцсон ч азтан болж чадаагүй иргэдийг хамруулахаар төвлөсөн байна. Сугалааны тохирлыг долдугаар сарын 19-нд “Монгол бөхийн өргөө”-нд явуулах юм байна.
О.САРНАЙ