Бразилийн хар домч багтаа туслах уу?

Хуучирсан мэдээ: 2014.07.08-нд нийтлэгдсэн

Бразилийн хар домч багтаа туслах уу?

Хар домчийн хэрэглэж буй Бразилийн шигшээг төлөөлсөн хүүхэлдэйнүүд. Фото: Yasuyoshi Chiba / AFP

Рио-де-Жанейро хотын хар домын увидастан Хелио Силлман гэгч үндэсний шигшээ багаа Германы багийн эсрэг тоглоход өөрийн хүчийг ашиглана гэж амласан тухай “The Washington Times” сонин бичжээ.

Тэрээр тусгай хүүхэлдэйнүүд бэлтгэн, өрсөлдөгч багийнханд хатуугаар хэлэхэд, хараал үйлдэх тухайгаа ярьсан гэнэ. “Би тэдний шилдэг тоглогчдын хөлийг хүлж орхисон байгаа. Бразил хожно” гэж хар домын увидастан нууж хаахгүйгээр хэлж байгаа аж. Силлманы дом зөвхөн нэг тоглогчид хамаарах бөгөөд түүнийг төлөөлсөн хүүхэлдэйг хайрцаглаж,  лаа асаан домоо унших тухайгаа ч хэлжээ.

Энэ мэдээг уншсан зарим хүмүүс “Бразилийн шигшээг шөвгийн наймд Колумбитай тоглоход тэр хар домч бас л хараал хийгээ байлгүй. Харамсалтай нь, хар санаа эзнээ отно гэгчээр тэр тоглолтод Неймар бэртэж, талбайг орхисон шүү дээ” хэмээн түүнийг эсэргүүцэж байна.

Бразил, Германы шигшээ багийн шөвгийн дөрийн тоглолт өнөө шөнө 04.00 цагаас /Монголын цагаар/ буюу долдугаар сарын 9-нд болох юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж