Харин Японы “Алтан долоо хоног” амралтын өдрүүдэд худалдан авах чадвар дахин нэмэгдсэн байна. Түүнээс гадна иргэдийн худалдан авалтад нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл нь нас барагсдын найз нөхөд, гэр бүлийнхэнд 49 хоног өнгөртөл зугаа цэнгэл, найр наадмыг хориглодог Буддын ёс заншил ажээ.
Японд эрчим хүчний хэрэглээ оргил үедээ хүрдэг зуны улиралд албан байгууллагуудын эрчим хүчний хангамжийг 15 хувиар бууруулах шийдвэр гаргасан байна. Токиогийн эрчим хүчний компани ирэх нэгдүгээр сар гэхэд цөмийн реакторуудыг бүрэн хяналтандаа авна гэж мэдэгдсэн байна. Хэрэв Засгийн газар цөмийн алдагдлыг аль болох ойрын хугацаанд арилгаж чадахгүй бол ард иргэдийн хандлага өөрчлөгдөнө гэж ажиглагчид үзэж байгаа юм.