ОХУ-д шатахууны үнэ ямар байна?

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

ОХУ-д шатахууны үнэ ямар байна?

ОХУ нефтийн бүтээгдэхүүний экспортод түр зуур хориг тавиад байгаа. Хэдийгээр ОХУ Монголд шатахуун нийлүүлэхээ зогсоогоогүй  ч Монголд шатахууны үнэ нэмэгдсэн. Харин газар дээрээ шатахууны үнэ ямар байгааг ОХУ-ын Иркутск хотод сурвалжлах ажлаар явахдаа сонирхсон юм.

Хотын захын бензин түгээх газруудад шатахууны үнэ арай өндөр байх агаад төв рүүгээ дөхөх тусам бага зэрэг хямдардаг юм байна. Тухайлбал, Байгаль далайгаас Иркутск орох замд дизелийн түлш нэг литр нь 26,3 рубль байсан бол АИ 92 бензин 27 рубль, АИ 80 нь 25,6 рубль байлаа. Харин илүү тансаг хэрэглээний АИ 98 бензин литр нь 30,7 , АИ 95 литр нь 29,3 рублийн үнэтэй байв. Хотын төв рүү дөхөх тусам энэ үнэ 20-50 копейкоор хямдарна.

Тухайн үед нэг рубль 45 орчим төгрөг байсантай жишиж үзвэл Орос, Монголын шатахууны үнийн зөрүү харагдах биз ээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж