Кенийн марафонч Ванжиру нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Кенийн марафонч Ванжиру нас баржээ

Кенийн марафон гүйлтийн тамирчин, Бээжингийн олимпийн аварга Сэмми буюу Самуэль Ванжиру Рифт Уолли дахь гэрийнхээ тагтнаас унаж нас барсан тухай цагдаагийнхан мэдээлсэн байна.  Албаны эх сурвалжийн мэдээлснээс үзэхэд олимпийн аварга тамирчны зөөлөн эд бэртсэн байсан бөгөөд амиа хорлосон уу, эсвэл санаатай аллага уу гэдгийг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа ажээ. Ванжиру нь марафон гүйлтийн төрөлд олимпийн наадмаас аваргын алтан медаль хүртсэн Кенийн анхны тамирчин юм. Тэрээр Бээжингийн олимпод аваргалахдаа олимпийн рекордыг эвдсэн бөгөөд удаахь жил нь Лондон болон Чикагогийн марафонд түрүүлж байлаа.

Ванжиру өнгөрсөн арванхоёрдугаар сард эхнэрээ хөнөөнө хэмээн заналхийлж, AK-47  буу хууль бусаар эзэмшиж байсан хэргээр шийтгэл хүлээж байжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж