О.Чулуунбат: Монгол Улс банкны нэг салбарт дийлдчих тийм ядруу улс биш
БНХАУ-ын “Bank of China” Монголд салбараа нээх гэж байгаа сургаар эдийн засагчид, шинжээчид, банкны салбарынхан болоод иргэдийн дунд сайн муу олон таамаглал гараад байгаа. Дээрх таамаглалуудад хариулт олох үүднээс ЭЗХ-ийн дэд сайд О.Чулуунбаттай ярилцлаа.
-Сүүлийн үед “Bank of China”-ын талаар эерэг болоод сөрөг олон мэдээлэл цацагдах боллоо. Гадаадын банкны салбар тэр дундаа Хятадын “Bank of China”-ын талаар та дэлгэрүүлээч?
-Сүүлийн үед Хятадын “Bank of China” салбараа Монголд нээнэ гэсэн сургаар нийгэмд янз бүрийн ойлголт бий болоод байна. Мэдээллийн сувгууд өөр өөрийн өнцгөөр сайн муугаар бичиж байна. Эдийн засгийн үр дүнг нь харвал бидэнд гадны банкууд салбараа нээх тусмаа ашигтай. Монголчууд бид эдийн засаг банкны салбарыг хэт улс төржүүлээд хоорондоо нэг нэгнийгээ гүтгээд, нэг нэгнийгээ цоллоод гоочлоод байх шаардлага байхгүй.
-Ганц “Bank of China” биш гадаадын банкууд бизнес нь байх юм бол, шаардлагыг нь хангаж байвал Монголд орж ирж ажиллах нь монголчууд бидэнд маш их хэрэгтэй, ашигтай, өгөөжтэй.
-Нэг банкны салбар нөгөө газар очоод салбараа нээгээд ажилладаг практик дэлхийд бий болоод 100 гаруй жил болж байна. Ер нь бол ганц “Bank of China” биш гадаадын банкууд бизнес нь байх юм бол, шаардлагыг нь хангаж байвал Монголд орж ирж ажиллах нь монголчууд бидэнд маш их хэрэгтэй, ашигтай, өгөөжтэй. Аливаа зүйлийг бодит талаас нь сайн харах хэрэгтэй байдаг шүү дээ. “Bank of China-гын хувьд жилийн өмнө манай улсад төлөөлөгчийн газраа нээсэн. Монгол Улсын хуулиар жилийн дараа төлөөлөгчийн газраа салбар болгож болно гэсэн зохицуулалттай. Энэ дагуу л ажиллаж байгаа гэж би ойлгож байгаа.
-Гадаадын банк орж ирснээр ямар давуу талтай вэ?
-Гадаадын банк манайд орж ирсэний давуу тал гэвэл мөнгө орж ирэх цонх нээгдэж байна. Яагаад гэвэл тэр банк өөрөө дэлхийн нэг том итгэлцүүр. Эрсдлийн үнэлгээгээр бол “Bank of China” дэлхийд хамгийн өндөр үнэлгээтэй, гурван А зэрэглэлийн банк. Тэгэхээр мөнгө хаанаас ч оруулж ирэх бүрэн бололцоотой. Дэлхийн зах зээл дээрээс ч, Хятадын зах зээлээс ч. Жишээ нь бид Монголдоо төсөл хэрэгжүүлъе гэхийн бол энэ банк тэр төслийг барьж очоод маш хямдаар санхүүгийн үүсвэр, мөнгө олоод ирэх бүрэн бололцоотой.
-Гадаадын банк манайд орж ирсэний давуу тал гэвэл мөнгө орж ирэх цонх нээгдэж байна.
-Түүнчлэн тус банк орж ирээд ганцаараа Монголын зах зээл дээр ажиллана гэж байхгүй. Зарим хүмүүсийн ярьж, хэлж, бичиж байгаагаар жижиг банкуудыг бүгдийг нь залгиад нударчих юм бичээд байна. Ийм зүйл огт байхгүй. Харин ч орж ирээд Монголын банкуудтай хамтарч ажилладаг ийм л практик дэлхийн зах зээлд байгаа.
-Тэгэхээр манай дотоодын банкны салбарыг уналтад оруулна гэсэн айдастай байх хэрэггүй байх нь. Тийм үү?
-Тийм. Би энэ салбарт 30 гаруй жил дэлхийн том том банкууд бусад зах дээр яаж ажиллаж байна вэ гэдгийг судалж, уншиж ирсэн. Америк, Европийн том банкууд жижиг орны зах зээлд ороод залгиад идчихсэн тийм тохиолдол, жишээ уншаагүй, сонсоогүй юм байна. Тэр оронд очоод өөрийнхөө нөхцлийг тавиад, тусгаар тогтнолыг нь булаагаад авчихсан нэг ширхэг ч тохиолдол байхгүй. Тийм болохоор бид ганц банкны салбараас болоод бие биенийгээ янз бүрээр цоллохоо бас болих хэрэгтэй. Ерөнхийлөгч хэллээ ш дээ. Бие биенийхээ цусыг шинжлээд байх ч хэрэг байхгүй. Гэхдээ Монгол Улс маань нэг банкны салбарт дийлдээд байх тийм ядуухан, ядруухан улс биш шүү дээ. Бид чинь хэдэн зуун жилийн дэлхийн хамгийн алдартай түүхтэй орнуудын нэг биз дээ.
-Манай орныг нэг тэгж ингэсхийгээд дийлчихээр амархан орон биш байхгүй юу. Нэг банк бүү хэл нэг том гүрэн ч хөнгөхөөн эзлээд авч чадахгүй.
-Тэр байтугай ЗХУ-ын үед бүх юм ЗХУ-ын мэдэлд байсан. Төмөр зам, цахилгаан станц, бүх эрчим хүч тэгээд дээрээс нь ЗХУ-ын 500 мянган цэрэгтэй арми Монголд байсан. Ийм цаг үед ч Монголчууд бид тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалаад үлдчихсэн. Манай орныг нэг тэгж ингэсхийгээд дийлчихээр амархан орон биш байхгүй юу. Нэг банк бүү хэл нэг том гүрэн ч хөнгөхөөн эзлээд авч чадахгүй.
-“Bank of China” төлөөлөгчийн газраа нээгээд жил болчихсон юм байна. Яг өнөө маргаашгүй салбараа нээнэ гэхэд бэлэн болчихсон байгаа юу?
-Хуулиар бол нэг жилийн дараа салбараа нээгээд үйл ажиллагаагаа явуулж болно гэсэн байгаа. Яг өнөөдрийн байдлаар “Bank of China” ямар ямар газруудад санхүүжүүлэх төсөл байна, хэнд зээл олгож болох вэ? зэрэг орон нутгийн бизнесийн орчинд судалгаагаа хийгээд компаниудтай уулзаад явж байгаа. Эхний жишээ нь сая “Туушин” компанид анхны зээлээ өглөө. Хямдхан хүүтэй өглөө. Монголын хоёр, гурван банктай хамтарч өглөө. Энэ нь гадны банкны салбар Монголын банкуудтай хэрхэн хамтарч ажиллаж болох вэ гэдэг тод жишээ боллоо.
-Зээлийн хүү бага гэлээ. Яг хэчнээн хувиар бага байсан бэ?
-Урьд нь авч байсан зээлүүдээс нь хамаагүй доогуур хүүтэй өгсөн. Би нэг зүйлийг хэлъе. Энэ гадаадын банкны салбарын эсрэг дуу хоолой гаргаад байгаа улс эсвэл мэдээлэл муутай байгаа эсвэл ямар нэгэн эрх ашгийн үүднээс хандаад байх шиг байна. Бизнесийн орчинд ажиллаж буй компаниудын хувьд бага хүүтэй чанартай зээлээр бизнесээ үр ашигтай явуулахыг хүсч байгаа шүү дээ.
-Гадаадын том банкууд орж ирснээр дотоодын зах зээл, дотоодын банкууд муудна гэж байхгүй.
-Гадаадын том банкууд орж ирснээр дотоодын зах зээл, дотоодын банкууд муудна гэж байхгүй. Мөнгө орж ирээд тэр банкаар төсөл хэрэгжиж эхэлнээ дээ. Орж ирсэн мөнгө нь төслөөр тараад Монголын банкуудад байршчихна. Яагаад гэвэл Монголын төр “Bank of China”-г зохицуулна. Тэр зохицуултан дундаа бид Монголдоо ашигтай маш олон зохицуулалт хийнэ. Хаанаас тэгж дураар нь дургиулаад байх вэ дээ. Хадгаламж авч болохгүй гэж болно. Нэр зааж байгаад Монголын том компаниудын зээлийн хязгаарыг тогтоож болно. Харилцах дансуудыг хязгаартай нээлгүүлж болно. Ерөөсөө Монгол яаж зохицуулъя гэнэ тэргүүгээрээ зохицуулж чадна. Зарим хүмүүс үүнийг мэдэхгүй байна уу, эсвэл өөр ямар нэгэн зорилгоор, Монголд мөнгө хэрэггүй гэсэн байр сууринаас хандаад байна.
-Монголын төр “Bank of China”-г зохицуулна. Тэр зохицуултан дундаа бид Монголдоо ашигтай маш олон зохицуулалт хийнэ. Хаанаас тэгж дураар нь дургиулаад байх вэ дээ.
-“Bank of China” салбар нээх зөвшөөрлөө Монголбанкинд өгсөн үү?
-Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлж байгаагаар өгөөгүй байгаа гэсэн.
-Зөвхөн Хятадын банк ч бус ер нь гадаадын банк манайд улсад орж ирэх хэрэгцээ шаардлага өнөөдөр үнэхээр байна уу?
-Байгаа. Маш их байгаа. Одоогоор төлөөлөгчийн газраа нээгээд ажиллаж байгаа гадаадын 4-5 банк бий. “Стандарт” банк, IMG банк, “Сумитомо” банк, “Газ пром” банк, “Bank of China” байна. Монголын өнөөгийн эдийн засгийн байдалд гадаадын шууд хөрөнгө оруулалт буюу бэлэн мөнгөний урсгал орж ирэх шаардлага байна. Монголын бүх банкууд дээр байгаа нийт хадгаламж есөн их наяд хүрэхгүй төгрөг байна. Өөрөөр хэлбэл, таван тэрбум доллар. Ганц Оюутолгой төсөл дээрч бүгдээрээ мөнгө гаргаад хүрэхгүй байгаа биз дээ. Тиймээс бид гадны санхүүгийн эх үүсвэрийг дайчлах бүх цонхнуудаа онгойлгох хэрэгтэй. Хөрөнгийн бирж, банк, хөрөнгө оруулалтын банкууд, шууд хөрөнгө оруулалт байна. Бид бүгдийг нь нээх ёстой. Тэгж нээсэн орнууд өнөөдөр хамгийн өндөр амжилтанд хүрээд байна.
-Монголын бүх банкууд дээр байгаа нийт хадгаламж есөн их наяд хүрэхгүй төгрөг байна. Өөрөөр хэлбэл, таван тэрбум доллар.
-Жижиг ч гэсэн Швейцарь, Люксембург, Хонконг, Сингапурийг хар. Цөөн жишээ дурдахад л энэ байна. Эд нар хамгийн ихээр зах зээлээ нээсэн орнууд. Ялангуяа санхүү мөнгөний зах зээлээ хамгийн сайн нээсэн орнууд. Хамгийн нээгээгүй орнууд нь БНАСАУ, Куба, Монгол байна. Аль сонголт нь зөв бэ гэдгийг Монголын ард түмэн төр засаг бид өөрсдөө л сонгох ёстой.
-Гадны банкууд орж ирэхээр өрсөлдөөн нэмэгдэж, ээлийн хүү буурна гэж байна. “Bank of China” орж ирсэнээр манай улсын эдийн засагт үнэхээр эерэгээр нөлөөлж, банкуудын зээлийн хүү мэдэгдхүйцээр буурж чадах уу?
-“Bank of China” буюу ганц банк орж ирээд бууруулчихгүй. “Bank of China”-д чинь бас өөрсдийн бодолтой, тактиктай хүмүүс ажилдаг юм байгаа биз дээ. Орж ирээд л шууд мөнгө асгачихгүй. Шууд 5 тэрбум, 10 тэрбум доллар хийчихгүй. Тэд чинь бас эрсдлээ цэгнэнэ. Монголын зохицуулалтад хамрагдана. Саяны “Туушин” компанид өгсөн шиг зээлүүд бага багаар яваад байх ёстой. Жилд 10-20. “Туушин” компанид өгсөн зээл гэхэд л Монголын компаниудад тарсан байгаа. Барилга, тээвэр, цахилгаан эрчим хүч, хоол хүнсний компани гээд "Туушин"-тай хамтран ажилдаг компаниудын данс руу мөнгө орж ирж байгаа. Монголын зах зээл дээр л орж ирж байгаа мөнгө шүү дээ. Ажилчдын цалин хүртэл Монголын банкуудаараа л дамжина шүү дээ. Манай банкуудад бол ашигтай бизнес. Дотоодын банкууд гадаадын банкны салбарууд нээгдэхэд дургүйцээд байх шаардлагагүй. Тэдэнд их мөнгө байршаад илүү өгөөжтэй эерэг талууд гарч ирнэ.
-Гадаадын банкууд салбараа нээснээр компаниудын хувьд боломж нээгдэх юм байна. Харин манай төгрөгийн зээл авдаг иргэдэд хэр нөлөө үзүүлэх бол?
-Монгол мөнгөөр ч, Хятадын валютаар ч зээл өгсөн тэр банк эрсдлээ тооцно. Юаниар өгсөн дээр үү, төгрөгөөр өгсөн дээр үү, доллараар ч өгч болно. “Bank of China” заавал юаниар өгнө гэсэн юм байхгүй л дээ. Монгол харилцагчид ч гэсэн зээлээ алинаар нь авсан дээр вэ гэдгээ бодох хэрэгтэй.
-“Bank of China” орж ирснээр маш их хэмжээний валют эргэлдэх нь мэдээж байх. Дагаад юань, долларын ханш буурах нь тодорхой юу?
-Юань, доллар хоёр хоёулаа манай гадаад валютын нөөцийн зэрэглэлд байх валют. Мэдээж сайнаар л нөлөөлнө. “Bank of China” маш том банк нэг их наяд долларын активтай банк. Манай ДНБ-ээс 100 дахин илүү. Гэхдээ тэр бүх мөнгийг авчираад асгачих юм биш. Манайх өөрийн гэсэн тоглоомын дүрэмтэй, тэр дүрмийн дагуул тоглуулна гэдгийг ойлгох хэрэгтэй.
-“Bank of China” Хятадын төрийн банк уу?
-Төр нь тодорхой хувьцаатай, оролцоотой банк. Хөрөнгийн биржүүд дээр хувьцаа нь арилжаалагддаг нээлттэй компани. /Public company/
-Төрийн оролцоотой банк учраас цаагуураа төрийн бодлого нь давхар явна гэсэн хардлага их байгаа?
-Өнөөдөр Монголбанк Хятадын төв банкнаас нэг тэрбум долларын зээлтэй яваа. Засгийн газар хоорондын зээлээр хэдэн зуун сая долларын зээл бий. Ялгаа юу байна аа. Гол нь Монголчууд ажилтай, орлоготой, мөнгөтэй байх нь чухал биз дээ. Яавал Монголд ашигтай вэ гэдгээ л ярих хэрэгтэй. Хятад, Америк, Орос, Япон байна уу хамаагүй. Аль болохоор Монголд ашигтай хувилбараа л бид сонгож ярилцах хэрэгтэй.
-Таныхаар бол айх ямар ч зүйл байхгүй юм байна. Өөрөөр хэлбэл, эдийн засагчдын дундах "Монголын банкны салбар аажимдаа гадаадын нэг банкнаас хамааралтай болчих вий" гэж айх хэрэггүй нь.
-Тийм. Монголын төрийн банк зохицуулж байгаа биздээ. Монгол төр гэж байгаа биз дээ. Дураараа орж ирээд дургиад байх ямар ч хууль эрх зүйн орчин байхгүй.
–“Bank of China” ороод ирэхээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 6000 аж ахуй нэгжүүд дотоодын банкаар биш тус банкаар үйлчилүүлээд эхлэх байх даа?
-Хэнээр үйлчлүүлэх нь тэд нарын л асуудал л даа. Гэхдээ манай дотоодын банкууд бас өрсөлдөх ёстой.
-Манайд өрсөлдөх чадвартай, эрсдлээ сайн тооцдог, цэгнэдэг, дүгнэдэг, хаадаг банкууд байна. Бас муу банкууд ч байгаа. Гэлээ гээд Монголын банкны салбар дампуурна гэж байхгүй.
-Манайд өрсөлдөх чадвартай, эрсдлээ сайн тооцдог, цэгнэдэг, дүгнэдэг, хаадаг банкууд байна. Бас муу банкууд ч байгаа. Гэлээ гээд Монголын банкны салбар дампуурна гэж байхгүй.
-Манай улсад уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа. Энэ үүднээсээ гадны банкны мэдэлд Монголын баялаг очих вий гэсэн айдас бас байна. Өөрөөр хэлбэл, “Bank of China” –гийн зорилго нь зөвхөн барьцааг нь мэдэлдээ авах байвал яах вэ?
-Монголын компаниуд заавал муу ажиллаж дампуурах ёстой биш. Банкинд бүгд барьцаагаа алдах ёсгүй шүү дээ. Томоохон төслүүд дээрээ бага хүүтэй чанартай зээл аваад тухайн төсөл нь амжилттай болж байвал улс эх оронд маань ч ард иргэдэд маань ч ашигтай. Монгол хүмүүс ажилтай, улс орон маань татвараа аваад бүх зүйл хууль ёсны дагуу яваад аль аль талдаа ашигтай байх тэр нөхцөл л бидэнд чухал.
-Барьцаагаа алдлаа гэж бодъё. Ганц “Bank of China”-д биш, гадаадын банкинд. Тэрийг яаж зохицуулах вэ гэдгийг дахиад Монголын төр зохицуулах уу?
-За яахав барьцаагаа алдлаа гэж бодъё. Ганц “Bank of China”-д биш, гадаадын банкинд. Тэрийг яаж зохицуулах вэ гэдгийг дахиад Монголын төр зохицуулна. Барьцааг зүгээр аваачаад Нью Йорк, Шанхайд зарчихгүй. Энд Монголд гүйлгээ явна. Зарах зарахгүйг бид шийднэ. Гэхдээ бид дүрмээрээ л тоглох ёстой. Бизнесийн хөрөнгө оруулалт, дампуурлын хуулийг чинь бид баталчихсан биз дээ. Тиймээс Монголын дүрмээр л тоглоно. Монголын газар нутаг дээрээс юу ч гадагшаа явахгүй.
-Бидэнтэй санал бодлоо хуваалцсан таньд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье!
Эх сурвалж: ikon.mn