Эдуард Шевардназе таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2014.07.08-нд нийтлэгдсэн

Эдуард Шевардназе таалал төгсчээ

Эдуард Шевардназе. Фото: Шах Айвазов / AP

 

Гүржийн ерөнхийлөгч, Зөвлөлт холбоот улсын Гадаад хэргийн сайд агсан Эдуард Шевардназе 86 насандаа Тбилиси хот дахь өөрийн гэрт нас баржээ. Гүржийн ерөнхийлөгч агсан нас барсан талаар  ар гэрийнхэн нь батлан мэдээлсэн ба хаана, хэзээ нутаглуулах талаар хараахан мэдээлэл өгөөгүй байна. Оросын ерөнхийлөгч Владимир Путин талийгаачийн ар гэрийнхэнд гашуудал илэрхийлжээ.

Эдуард Шевардназе 1928 онд Зөвлөлт  Гүржийн Ланчхутскийн районы Мамати  тосгонд төржээ. 1972-1985 онд тэрээр Гүржийн Коммунист намын Төв хорооны  ерөнхий нарийн бичгийн дарга, 1985-1990 онд ЗХУ-ын Гадаад яамыг удирдаж байв. Зөвлөлт улс задарсны дараа 1992-1995 онд Шеварнадзе Гүржийн парламентын дарга, Гүрж улсын тэргүүн, 1995-2003 онд Гүржийн ерөнхийлөгч байсан юм. Гүржийн "Сарнайн хувьсгал"-ын дараа Михаил Саакашвили  засагт гарч, Шавардназе Тбилиси дэх өөрийн гэртээ амьдрах болсон юм. Хамгийн сүүлд 2011-2012 онд тэрээр “Гүрж мөрөөдөл” хөдөлгөөнийг идэвхтэй дэмжиж байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж