БОХХАА-н байнгын хорооны дарга ажлаа тайлагнана

Хуучирсан мэдээ: 2014.07.08-нд нийтлэгдсэн

БОХХАА-н байнгын хорооны дарга ажлаа тайлагнана

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр 11.30 цагт Төрийн ордны “Г” танхимд мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн хуралд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан болон байнгын хорооны ажилтнууд оролцож, хаврын чуулганаар хийсэн ажлаа тайлагнах аж.

Тус байнгын хороо нь хаврын ээлжит чуулганаар Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд  хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл зэрэг нийгэмд хэрэгцээ шаардлага үүсээд буй чухал хууль эрх зүйн зохицуулалтуудыг боловсруулан батлуулсан байдаг юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж