Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр 12 цагийн үед “Сонгдо” эмнэлгээр түргэхэн ороод гарлаа. Түүнийг тус эмнэлгийн эмч Б.Болдсайхан угтан авсан юм. Засгийн газрын тэргүүн чимээ шуугиан багатайгаар “Сонгдо”-г зорьсон нь “хувийн” шалтгаан байсан бололтой. Эмнэлгийн эмч, ажилтнуудаас Ерөнхий сайд “Сонгдо” эмнэлэгт ямар зорилгоор ирснийг сонирхоход “Албан ёсны арга хэмжээ бол байгаагүй” гэлээ.
Ж.ГЭГЭЭ