“Эрчим” клуб эхний тойргийг тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.07.08-нд нийтлэгдсэн

“Эрчим” клуб эхний тойргийг тэргүүллээ

Үндэсний “Нийслэл Лиг 2014” тэмцээний нэгдүгээр тойргийг “Эрчим” клуб тэргүүллээ.

Монголын хөлбөмбөгийн холбооноос "Албан ёсны түнш" байгууллага "АПУ" ХК-тай хамтран зохион байгуулдаг үндэсний "Нийслэл лиг"-ийн тэмцээн зургадугаар сарын 25-нд эхэлсэн. Тэмцээн МХБХ-ны талбай болон "Эрчим" клубийн талбай дээр болж байна. 

18 дахь удаагийн үндэсний "Нийслэл лиг"-т долоон баг оролцож байгаагаас нэгдүгээр тойргийн тоглолт өндөрлөөд байна. Тэмцээний эхний тойргийг "Эрчим" клуб 16 оноогоор тэргүүлсэн бол "Улаанбаатар их сургууль", "Хоромхон" багууд удаалсан байна.


18 дахь удаагийн Үндэсний “Нийслэл лиг 2014” тэмцээний 19 дэх тоглолтод “Эрчим” – “Сэлэнгэпресс” багууд өрсөлдөж, 3:0 харьцаагаар “Эрчим” клуб 5 дахь ялалтаа байгууллаа. “Эрчим” клубийнхэн нэгдүгээр тойрогт 6 тоглолт хийснээс 5 хожил, 1 тэнцээгээр 16 оноо авч, Үндэсний “Нийслэл Лиг 2014” тэмцээний нэгдүгээр тойргийг тэргүүллээ. Харин “Сэлэнгэпресс” багийн хувьд 6 тоглолтоос 3 хожил, 3 хожигдол хүлээж 9 оноо авсан байна.
Тоглолт эхлээд багууд эн тэнцүү ширүүн өрсөлдөөн өрнүүлсэн. Гэвч тоглолтын 15 дахь минутаас “Эрчим” багийнхан, довтлогч С.Гал-Эрдэнийн гоолоор тэргүүлж эхэллээ. Хэдийгээр “Сэлэнгэпресс” багийнхан довтолсоор байсан ч амжилт олохгүй байсаар 1-р үе завсарласан. Харин 2-р хагасын 65 дахь минутад мөн л эзэн багаас легионер хагас хамгаалагч Журичич Николай 65 дахь минутад 2 дахь гоолийг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан бол үүнээс ердөө 2-хон минутын дараа буюу 67 дахь минутад “Эрчим” клубийн ахлагч Ц.Энхжаргал гоолдож, тоглолтын харьцааг 3:0 болгосноор “Эрчим” клубийнхэн энэ тойргийн 5 дахь ялалтаа итгэл төгс авч тэргүүллээ.

ТОГЛОЛТ №19


“ЭРЧИМ” 3:0 “СЭЛЭНГЭПРЕСС”

ГООЛ: С.Гал-Эрдэнэ 15’ (1:0), Журичич Николай /Серб/ 65’ (2:0), Ц.Энхжаргал 67’ (3:0)
ШАР ХУУДАС: : М.Алтанхүү 38’, Ю.Сайнхүү 77’

ЭРЧИМ: Б.Ариунболд (Г.Дэлгэрдалай 77’), Ц.Энхжаргал, Б.Анар, Г.Батбилгүүн, Журичич Николай /Серб/, Б.Даваажав, М.Төгөлдөр, С.П.Зоран /Серб/, С.Гал-Эрдэнэ (Э.Чинбаатар 84’), М.С.Милан /Серб/ (Т.Мөнхбаясах 88’), Г.Төгөлдөр

СЭЛЭНГЭПРЭСС: Г.Төгсбаяр, Ц.Түмэнжаргал, Б.Гарьдмагнай, Ч.Отгонбаяр, Ю.Сайнхүү, М.Алтанхүү (Б.Мөнгөнтулга 65’), Б.Золбоо (Б.Мөнх-Эрдэнэ 25’), Б.Итгэл, Б.Мөнхболд, Ч.Чинбат, Б.Өлзий-Од,

ШҮҮГЧ: Ц.Жавхлантөгс (Талбайн шүүгч), Б.Хаш-Эрдэнэ (Туслах шүүгч-1), Э.Төмөр-Очир (Туслах шүүгч-2), Б.Нямсайхан (4-р шүүгч)

Эх сурвалж: www.facebook.com/MongolianFootballFederation

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж