"Best of classics: Open air" сонгодог үдшийн цэнгүүн өчигдөр амжилттай боллоо. Монголд анх удаа зохион байгуулсан сонгодог урлагийн задгай талбайн эл цэнгүүнийг УДБЭТ-ын гадаа, Чингис хааны талбайд зохион байгуулсан юм. Хэдийгээр өмнөх өдөр зарлагдсан байсан ч бороо орсны улмаас хойшлогдсон сонгодог үдшийг өчигдөр дахин зорьж ирэх хүн өмнөхөөс олон байв.
Тоглолт сонгодог урлагийг олон түмэнд анх удаа задгай талбайд тоглож хүргэснээрээ онцлог болсон төдийгүй Монголын сонгодог урлагийн уран бүтээлчид дэлхийн энтэй гэдгээ үзэгчдэд тайлагнан харуулсан үйл явдал боллоо.
Сонгодог урлагийн цэнгүүн нь НЗДТГ-аас хэрэгжүүлж байгаа "Найрсаг Улаанбаатар" төслийн нэг хэсэг юм. Сонгодог үдшийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, санаачилж, "SOUND OF MONGOLIA" компани, УДБЭТ-ын уран бүтээлчид, захирал Ч.Мөнхзул, Уран сайхны удирдагч А.Дашпэлжээ, концертын найруулагч Е.Сарантуяа, Ерөнхий зураач Г.Ганбаатар, Ерөнхий удирдаач Н.Туулайхүү, удирдаач Ж.Бүрэнбэх, Ерөнхий балетмейстер Д.Дашлхагва нар болон Марктинг үйлчилгээний алба, тайз, гэрэл, дуу техникийн ажилтнууд ийн хамтран зохион байгууллаа.
Б.ЭНХ
Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД