Наадамд зодоглох бөхчүүдийг маргааш бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2014.07.08-нд нийтлэгдсэн

Наадамд зодоглох бөхчүүдийг маргааш бүртгэнэ

Хүннү гүрний 2223 жил, Их Монгол Улс байгуулсны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн улсын баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлж, долдугаар сарын 9, 10-нд үргэлжилнэ. Энэ жилийн наадамд хүчит 512 бөх зодоглох бөгөөд бөхчүүдийн бүртгэлийг МҮБХ-ноос зохион байгуулан “Монгол бөхийн өргөө”-нд  явуулах юм.

 


Харин үндэсний их баяр наадмын өсвөрийн барилдаанд барилдах 14-15 насны хүүхдүүдийг өнөөдөр буюу долдугаар сарын  8, 9-ний өдөр “Монголын хүүхдийн ордон”-д бүртгэнэ. Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлэх шаардлагатай бөгөөд зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүйг салбар хорооноос анхааруулж байна.

Б.ЭНХ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж