Монгол орныхоо гайхамшгийг өөрийн биеэр очиж, нүдээр харах хүсэл, дугуйн спортыг сурталчлах, хүүхэд залуусыг энэ спортоор хичээллэхийг уриалах хүсэлдээ хөтлөгдсөн Ч.Мөнгөндалай одоогийн байдлаар 1500 гаран км зам туулан Говь-Алтай аймгийн Дарви суманд очлоо. Тэрээр Говь-Алтай аймгийн төв Алтай хотоос Ховд аймгийн Дарви сум хүртэлх 200 гаран км замыг хоёр хоногийн дотор туулсан бөгөөд замд бартаа саад ихтэй байсан ч аялалаа үргэлжлүүлэн амжилттай очсон байна. Түүний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд аяллаа цааш үргэлжлүүлж зорьсон зорилгодоо хүрэхийн тулд хичээсээр явна.
Ч.Мөнгөндалайг явсан газар бүрт нь МЗХ-ны салбар холбоод дэмжин ажиллаж байна. Мөн түүнд туслах хандивын дансыг нээсэн бөгөөд Төрийн банкны 104400224360 гэсэн дансанд та сэтгэлийн хандиваа өргөж болно.
Ч.БОЛ