Ямар зээлийг хумих вэ?

Хуучирсан мэдээ: 2014.07.07-нд нийтлэгдсэн

Ямар зээлийг хумих вэ?

Бид өмнө нь мөнгөний бодлогыг хатууруулах нь зөв үү гэсэн санал асуулга явуулсан билээ. Саналын үр дүнгээс үзэхэд 70 хувь нь мөнгөний бодлогыг хатууруулах нь зөв гэжээ. Мөнгөний бодлого хатуурна гэдэг нь мөнгөний нийлүүлэлтийг бууруулж, зээлийн хүүг өсгөх, улмаар банкны зээлийг хумих үр дагавартай байдаг.

Банкны зээл хумигдах тохиолдолд чухам аль салбарын зээлийг хумих вэ? Дараах статистик мэдээллээс 2000-2012 оныг дуустал 13 жилийн хугацаанд нийт зээлийн 5 хувийг орон сууцны ипотекийн зээл, 38 хувийг уул уурхай, барилга, боловсруулах үйлдвэрийн зээл, үлдсэн 57 хувийг хөдөө аж ахуй, худалдаа, үйлчилгээ болон бусад салбарын зээл эзэлдэг байжээ. Харин 2013-2014 онд зээлийн бүтцэд орон сууцны ипотекийн зээлийн эзлэх хувь хэмжээ 20 хувь болж, өмнөх 13 жилийн дунджаас 4 дахин өссөн байна.

Тэгэхээр аль салбарын зээлийг хумих нь зүйтэй вэ? Үүн дээр уншигч та САНАЛ АСУУЛГА-ын буланд хандаж, саналаа өгнө үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж