Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгоны уламжлалт наадам энэ сарын 6-нд Гүнжийн хоолойд боллоо. Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг уг наадамд энэ жил зургаан насны морьд уралдаж, сурын харваа, 64 бөх барилдсан байна.
Улсын баярын өмнөх нь зохион байгуулагддаг уг наадмыг нийслэлийнхэн бөх морины чансаа шалгасан их сорилго хэмээх нь бий. Тиймээс нийслэлээс 20 гаруй километр орших Гачуурт тосгоныг чиглэсэн наадамчдын цуваа өргөн дэлгэр байдаг.
Эх сурвалж: www.zasag.mn/m/bzd