Скатуудын цугларалт болов

Хуучирсан мэдээ: 2014.07.07-нд нийтлэгдсэн

Скатуудын цугларалт болов

Монголын скаутын холбооны үндэсний тавдугаар жембори болж байна. “Сайн үйлсийн төлөө нэгдэцгээе, оролцоцгооё” уриан дор зохион байгуулагдаж буй Монголын үндэсний V жембори цугларалт Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Монголын Скаутын холбооны зусланд 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нээлтээ хийсэн юм.  Тус цугларалтанд нийт 1000 гаруй скаут цугларсан бөгөөд Монгол орны 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын 9 дүүрэг, мөн Англи, Тайвань, Сингапур, Дани, Малайз гэх 5 орны гадны скаутууд мөн оролцож байна.

Скаутууд зун, намар, өвөл, хавар гэсэн дөрвөн дэд зусланд хуваагдаж бие даан амьдрах ур чадварт суралцан, майханд амьдарч , хоолоо хээрийн нөхцөлд хийж, салааны зохион байгуулалтанд орж хүүхдийн хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагдаж цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлж байна.

Б.ХОНГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж