
Уг хоёр даашинзын нэг нь үдшийн гоёлд өмсөх зориулалттай хар өнгөтэй, гар хатгамлаар жижиг алмааз оруулан чимэглэсэн богино ханцуйтай цээживчтэй. Уг даашинзыг 1992 онд Диана гүнж нөхөр Чарльзын хамт Энэтхэгт айлчлах үеэрээ өмсч байсан ба 144 мянгын үнэ хүрчээ.
Харин нөгөө даашинз нь 1987 оны Каннын кино наадамд оролцохдаа өмсөж байсан усан цэнхэр өнгийн, давхар хормойтой, задгай энгэртэй даашинз юм.
Уг даашинз 132 мянган доллараар зарагджээ.
Н.Наран