Хятад улс цахим орчны хяналт өндөртэй, хэрэглэгч олонтой томоохон сайтуудыг хааж, хэрэглэх боломж хомс байдаг улс билээ. Тус улсын Засгийн газраас “Yahoo”-ийн фото зураг шейрлэдэг сайт болох “Flickr” болон мэссэж илгээдэг Line арр-ыг хаасан байна.
Цахим орчны хяналтаа өндөрсгөж, ийнхүү зарим сайтуудыг хаах болсон шалтгаан нь Хонгконгод өрнөөд буй эсэргүүцлийн хөдөлгөөн аж. Тус хөдөлгөөний зохион байгуулж буй жагсаалын зураг мэдээлэл дээрх сайтаар дамжин иргэдэд хүрч, ард иргэдийн дунд үймээн самуун дэгдээж болзошгүй хэмээн болгоомжилж ийнхүү хаасан байна.
Цаашид ч хэд хэдэн сайтыг хаахаар төлөвлөж байгаа аж.
Т.БИЛГҮҮН