Уур бухимдал хүний мэдрэлийн системд сөрөг нөлөөтэйгээс гадна өдөр тутмын амьдралын зөв гольдролыг алдуулдаг зүйл. Гэвч уур уцаараа хянах зарим нэг арга бий. Америкийн Гэр бүлийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дараахь зөвлөгөөг өгч байна.
-Өдөрт гучин минут гаргаад өөрийн чинь санаа зовоож буй асуудлуудынхаа талаар нухацтай бод. Өдрийн бусад цагт биш яг л төлөвлөсөн хагас цагтаа энэ талаар бодохыг хичээ.
-Цаашид юу болох тухайд биш, яг одоо юу болж байгаад илүүтэй анхаар.
-Тайвшруулах дасгал, тухайлбал булчингаа суллах, гүнзгий амьсгалах зэрэг дасгалуудыг хийж хэвш
-Аль болох хангалттай цагаар унтаж амар
-Архины төрлийн ундаа бүү хэрэглэ
-Өнгөрсөн удаад өөрийг чинь бухимдуулсан зүйлсийн талаар эргэж бод. Одоо тэр зүйлс дахин тохиолдвол яаж хүлээж авах тухайгаа тунгаа