Зөвхөн танд зориулсан чихэвч

Хуучирсан мэдээ: 2014.07.06-нд нийтлэгдсэн

Зөвхөн танд зориулсан чихэвч

Чихэндээ тогтоон зүүж хэрэглэдэг чихэвч нь зарим хүмүүст томдох, багадах эсвэл тогтож өгөхгүй унах зэрэг хүндрэл гардаг. Тэгвэл та өөрийн чихний хэмжээг өгөөд зөвхөн өөртөө тохирох хэмжээтэй чихэвчийг хийлгэж болох болжээ.

OwnPhones нэртэй арр-ын тусламжтайгаар та өөрийн чихнийхээ зургийг аван цахим шуудангаар явуулах ба уг зурганд хэмжигдсэн хэмжигдэхүүнүүд дээр үндэслэн таны чихэвчийг бүтээх юм байна.

Үнийн хувьд 299-449 ам.долларын хооронд байх аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж