Electronic Privacy Information Center группынхэн АНУ-ын Холбооны худалдааны комисст 2012 онд явуулсан судалгааныхаа талаар албан ёсны гомдол гаргажээ гэж The New York Times сонин бичив. Судалгааны үеэр Facebook нь нийтийн сүлжээ хэрэглэгч 700 мянган хүний мэдээний туузаар нь нарийн төвөгтэй арга зохион тэдний сэтгэл санаанд ямар үр дүнг гаргах гэсэн байжээ.
Долоо хоног үргэлжилсэн туршилтын явцад хэрэглэгчид нь туузнаас харж байсан сөрөг ба эерэг мэдээний тоог Facebook өөрчлөн тэдний сэтгэл зүйгээр тогложээ.
Өнгөрсөн долоо хоногт л ил гарсан судалгаагаар сөрөг мэдээлэл авсан хүмүүс тийм мэдээллийг илүүтэй бичих болсон байна. Facebook компанийн төлөөлөгчид үүндээ уучлалт гуйсан ба янз бүрийн судалгааг ашиглах өөрийн дотоод стандартыг бий болгосон гэлээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР