“Аль-Каида”-гийн тэсрэх, дэлбэрэх төхөөрөмжийн гол мэргэжилтэн Ибрагим аль-Асири европ исламистуудыг эх оронд нь террор хийлгэхээр бэлтгэж байна гэж барууны тагнуулын мэдээнээс ишлэн The Times сонин бичжээ. Аль-Асирийн “үл мэдэгдэх” тэсрэх төхөөрөмж бүтээж байна гэсэнтэй холбоотойгоор олон орны нисэх буудлуудын хамгаалалтын арга хэмжээг нэмэгдүүлж байна.
Тагнуулын мэдээр аль-Асири өөрийн туршлагаа Сирид байлдаж байгаа гадаадын дайчидтай хуваалцсан гэнэ. Өдгөө 32 настай Аль-Асири нь Тагнуулын төв газрын хайж буй гэмт хэрэгтнүүдийн жагсаалтын дээгүүр бичигдсэн хүн ба түүнийг Йемен дэх нууц бааздаа бүгж байгаа гэж үздэг.
Өнгөрсөн пүрэв гаригаас Европ, Ойрхи Дорнодод АНУ-д хийх нислэгүүдийн шалгалтыг чангатгажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР